ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500 МЯНГА БОЛГОН НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2022-02-02  

No description available.

 Нийт 458700 иргэний тэтгэврийг Барс жилтэй уралдан нэмлээ. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгон нэмж, үлдсэнд нь 15 хувийн нэмэгдэл олгох Засгийн газрын тогтоол албажиж, тэтгэврийнхний дансанд нэмэгдэл нь орж эхэлжээ. - Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 тоот тогтоолын дагуу нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэрийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлсэн. Харин бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянган төгрөг болгож буй. Тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшинтэй уяалдуулан 15 хувиар нэмэгжүүлсэн. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Эдгээрийн 60 орчим хувь нь 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Тэтгэвэр нэмэхэд нийт 637 орчим тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа. Ингэснээр 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянган төгрөгөөс дээш, 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж байгаа юм. Харин дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж 548.4 мянган төгрөгт хүрч байна гэж Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа тодотголоо.

No description available.

Ч.СОДТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?