2014 онд, Сочи хотод зохиосон Өвлийн олимпод Си Жин Пин Орос улсын ерөнхийлөгчийн урилгаар оролцсон. Энэ бол спортын томоохон тэмцээнд Си Жин Пингийн оролцсон анхны тохиолдол болж бүртгэгдсэн. Тэгвэл үүний хариуг Путин барьж, Хятад улсад зохиогдож буй Өвлийн олимпийн нээлтэнд оролцохоо илэрхийлсэн. Энэ бол Монгол улстай хил залгах Орос, Хятад хоёр их гүрний удирдагчдын нүүр тулсан 38 дах уулзалт болохоор хүлээгдэж байна. Анх тэд 2013 онд уулзаж байснаас хойш 8 жил өнгөрчээ. - Хятад улс өвлийн олимпийг өндөр түвшинд зохион байгуулж чадна гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй. Олимпийн шинэ дээд амжилтыг ч тамирчид тогтооно гэдэгт би итгэлтэй байна гэж Путин хэллээ. Зөвхөн 9 дэх жилдээ тэд 38 удаагаа биечлэнч хоёулахнаа уулзалдах гэж буй нь энэ хоёр улсын харилцаа хэр гүнзгийрсэн, энэ хоёр гүрний удирдагчдын найрсаг харьцаа хэр гүнзгий болсны илрэл гэж улстөр судлаачид дүгнэж байна. Энэ хоёр гүрэн найрсаг харьцаатай болох тусам Монголд ашиггүй нөхцөл үүсдэг гэж Монголын туршлагатай дипломатчид үздэг. Тийм л зүйл л бүү болоосой билээ гэж хүсэх л үлдэв.
Б.Пүрэвдорж