Гэрээний зарим заалтаас ийм дүгнэлт хийлээ. Нэгдүгээр заалт бол хамгийн чухал буюу, улс төрийн заалт. Нэгдүгээр заалтад: " Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонг Конг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов гэжээ. Ингэснээр Монгол улс Хятад улсыг л дагах болох нь. Цаашлаад Далай лам, буддын шашины асуудлаар Монгол улс Хятадаас ангид байж , толгой мэдэн шийдвэр гаргахаас бүрэн татгалзлаа гэж ойлгож болно. Энэ талаар Хятадын тал санасандаа хүрч, гэрээгээр албажуулж амжлаа. Хоёр дахь чухал заалт нь эдийн засгийн шийдэл. Энэ заалтанд: - Хятад улсын нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг Хятадын талаас дэмжинэ. Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална гэж заажээ. Хятад улс хөрөнгө оруулалтаа нэмэх нь. Зам харилцаа, эрчим хүч- цахилгаан станц, уул уурхай зэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий салбарыг онилж, хөрөнгөө цутгахаа баталгаажууллаа. Гэхдээ эдгээр компанийг хуулиар хамгаалах үүргийг Монголын талд үүрүүллээ. Ийм хоёр гол заалт бүхий хэлэлцээрийг Хятадын талтай Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаар ахлуулсан Монголын төлөөлөгчид байгууллаа. Хятадууд даллавал Монгол ил гарах нь. Хятадууд далайвал Монголчууд далд орох нь. Ийм л нөхцөлийн суурь болсон гэрээг үзэглэж гэж бодогдлоо. Үнэн худлыг цаг хугацаа шүүнэ. Л.Оюун-Эрдэнэ ээ.. гэж.
Ц.ЭНХБАТ