Д.СҮНДИЙД ОНООСОН ГУРВАН ЖИЛИЙН ЯЛЫГ ЗУРГААН САР БОЛГОВ

2022-02-09  

Unread.today онцлов: Нэткапитал Санхүүгийн Группийн үүсгэн байгуулагч Д. Сүндий | netcapital

“Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий нарт холбогдох нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болжээ. Шүүхээс Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.

Өмнө нь ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял,

Шүүгдэгч Д.Баттөгсийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Даваажавыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял,

Шүүгдэгч Т.Батсайханыг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ял тус тус оноосон юм.

Хэргийн талаар тодруулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр У-г 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдоод байв.

Эх сурвалж: www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?