ИРЭХ САРЫН 1-НЭЭС 2006 ОНД ХЭВЛЭГДСЭН 20 МЯНГАТЫН ДЭВСГЭРТЭЭР ГҮЙЛГЭЭ ХИЙХГҮЙ

2022-02-09  

Шинэчилсэн 50, 20,000 төгрөгийн дэвсгэртүүд Даваа гарагаас гүйлгээнд гарна

2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж хүчингүй болгох үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Тус дэвсгэрт нь нууцлал бүхий хамгаалалтын элементгүй учраас хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлж хоёр жилийн өмнөөс гүйлгээнээс татаж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа нь хоёр жилийн дотор үргэлжлээд ирэх гуравдугаар сарын 1-нээс зогсох ажээ. Тиймээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэрттэй иргэд ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө Монголбанк болон арилжааны банкуудад хандаж солиулах ёстой гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Солиулж амжаагүй тохиолдолд гуравдугаар сарын 1-нээс хойш тухайн дэвсгэртээ гүйлгээ хийхгүй юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?