ЗАГ" КОМПАНИ АЖИЛЧДАДАА 58 ДАХЬ ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮРИЙГ ГАРДУУЛЛАА

2022-02-09  

No description available.

 "Бурхан хүнийг бүтээсэн. Бусдыг нь барилгачид бүтээсэн" гэж Монгол улсын тэргүүлэх барилгын "Заг" компанийн захирал, Монгол улсын гавьяат барилгачин Б.Нэмэхбаатар барилгачидаа тодотгох дуртай. - Ажлын голыг ажилчид л нугалдаг. Сайн ажилчин гэдэг бол компанийн ч, улсын ч хөгжлийн гол түлхүүр. Тиймээс баялаг бүтээж буй ажилчдаа манай компани бодлогоор дэмждэг. Монголчууд уурхай уурхай л гэдэг. Буруу зүйл биш. Гэхдээ уурхайгаас илүү хүн чухал. Нэг компани, нэг хамт олон дотроо тогтвортой ажиллана гэдэг амжилт гаргахын суурь үндсийн нэг. Цалингаас гадна ажилчдынхаа нийгмийн асуудалд нь компанийн удирдлага анхаарах ёстой. Энэ зарчмыг манай компани үүсэн бий болсон хөгжлийнхөө 30 жилд тууштай баримталлаа. Энэ удаад "Заг" компанидаа тогтвортой (20 жил), үр дүнтэй ажилласан ажилчин Даваадорж, инженер Дэлгэрбаяр ( 5 жил) нарт 57, 58 дахь орон сууцныхаа түлхүүрийг гардууллаа. Яг энэ мөчид Улаанбаатар хотын захиргаанаас 2 өрөө орон сууцны түлхүүр гардан авч байсан тэртээх 1986 он санагдлаа. Залуу хүнд байрны түлхүүр гардан авах шиг баяртай мөч байдаггүй юм билээ гэж Нэмэхбаатар захирал шагнал гардуулах үедээ хэлсэн үгэндээ онцоллоо.

No description available.

Д.АРИУНБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?