ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.НЯМДОРЖ СОНГОГДЛОО

2022-02-09  

No description available. 

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо саяхан хуралдаж холбооны ерөнхийлөгчөөр “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Б.Нямдоржийг сонгосон байна. Б.Нямдорж нь хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, салбарын хөгжил, өнөөгийн нөхцөлийг сайтар мэдэх нэгэн юм. Өдгөө тэрбээр Монголын хамгийн нөлөө бүхий “Өдрийн сонин”-ы Тамгын газрын даргаар ажиллаж байгаа юм. Мөн МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Сонин сэтгүүл хариуцсан дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг давхар эрхэлдэг. Өдөр тутмын сонины холбооны шинэ удирдах зөвлөл хуралдаж “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмонг холбооны гүйцэтгэх захирал, “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргалыг ерөнхий менежерээр тус тус томиллоо. Мөн “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн (МУСГЗ), “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч асан Б.Ганболд (МУСГЗ) нарыг хүндэт ерөнхийлөгчөөр баталсан байна. Монголын өдөр тутмын сонины холбоо нь “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Монголын мэдээ”, “Өглөөний сонин”, “Монголын үнэн” зэрэг Монголын өдөр тутмын тэргүүлэх сониныг нэгтгэсэн хүчирхэг холбооны нэгэнд зүй ёсоор тооцогддог. Тус холбооны анхны ерөнхийлөгчөөр нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан ажиллаж байсан түүхтэй гэж Монголын өдөр тутмын сонины холбооноос мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :муу нохойн гөлөг 2022-02-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?