ЯПОНД 180 ОРЧИМ НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ

2022-02-10  

Aomori, Japan: Travel to one of the world's snowiest cities | CNN Travel

Пүрэв гаргийн үдээс хойш их цас орох төлөвтэй байгаа тул Токиогийн Ханэда нисэх онгоцны буудал дотоодын 180 орчим нислэгээ цуцаллаа гэж NHK телевиз мэдээлжээ.

Зорчигч тээврийн нислэгийг хойшлуулснаас гадна, Токио хотыг Нагано, Яманаши зэрэг уулархаг мужуудтай холбодог буухиа галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

Түүнчлэн мөстөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Японы нийслэл хотын төлбөртэй хурдны замын зарим хэсгийг хаажээ.

Цаг уурчдын мэдээлж буйгаар, Токиод 5 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтож магадгүй байгаа бол Яманаши мужид 30 см зузаан цас унах төлөвтэй байна.

Нэгдүгээр сарын эхээр Токиод сүүлийн дөрвөн жил ороогүй их цас унаж, арав гаруй хурдны замыг хааж байв. 

Эх сурвалж: NHK

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?