ИХ БРИТАНИ: ДЭЛХИЙН ГУРАВДУГААР ДАЙН ДЭГДЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

2022-02-10  

Громкие заявления британского генерала Картера

Дэлхийн олон улс орнууд Covid-19 цар тахлаас болж зовж, шаналж буй энэ үед Их Британийн зэвсэгт хүчний дарга генерал Ник Картер дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулжээ. Түүний үзэж буйгаар эдийн засгийн хямрал үүнд хамгийн их нөлөөлж буй гэнэ.

Тэрбээр дэлхийн түүхээс харвал өнөөгийнх шиг эдийн засгийн хувьд хямралтай үед дайн дэгдэх эрсдэл хамгийн өндөр байдаг хэмээн сануулав. Тиймээс тэрбээр Их Британи болон бусад орнуудыг түүхээсээ суралцаж, өмнөх дайнуудын алдааг давтахгүй байхыг уриалжээ.

Өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа тэрбээр сүүлийн үед дэлхийн хэд хэдэн газарт газар нутгийн төлөөх тэмцэл хүчтэй өрнөж байгааг онцолж, ийм жижиг маргаанууд даамжирсаар том хэмжээний, цаашлаад дэлхийн дайн болж байсан туршлагуудыг сануулжээ.

Өдгөө хүмүүс өмнөхөөсөө ч илүү түргэн зантай, айдас түгшүүртэй амьдардаг болсныг онцолж, энэ нь эргээд хоорондоо үл ойлголцох эрсдлийг нэмж байгааг тэрбээр анхааруулсан аж.

“Түүх өөрийгөө давтдаггүй байж болох ч тодорхой хэмнэл байдаг гэдгийг бид мэднэ. Хэрвээ хоёрдугаар дайны өмнөх цаг үеийг эргэн санавал тухайн үед одооныхтой төстэй газар нутгийн маргаанууд их гарч байсан. Би хувьдаа дахиад дайн болоосой гэж хүсэхгүй байна” хэмээн Ник Картер ярьжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?