Э.БАТШУГАР: ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР НИЙГМИЙН ЧАНАРТАЙ УЧРААС ТӨР АШИГ ХАРАХ ЁСГҮЙ

2022-02-10  

 Улаанбаатарчууд нийтээрээ утаа, замын түгжрэлд бухимдаж байна. Нэг түлшийг нөгөөгөөр сольсноор утаа богино хугацаандаа багасч болох ч , урт хугацааны шийдэл биш. Өөрөөр хэлбэл, утааг бодитоор бууруулахын тулд орон сууцжуулахаас өөр арга байхгүй. Хямд хүртээмжтэй орон сууцжуулж чадвал зөвхөн утаа биш хөрсний бохирдлыг давхар шийдвэрлэнэ. Дээр нь иргэдийн амьдралын чанар дээшилнэ. Иргэдийн эрүүл аюулгүй орчин бол амьдралын нэг баталгаа шүү дээ. 2013 онд Улаанбаатарт 350 мянган иргэн гэр хороололд амьдарч байсан. Харин тухайн жил ипотекийн зээлийн тогтолцоо үүссэнээс хойшхи 8-9 жилд 100 мянган иргэн буюу гуравны нэг орчим нь банкны найм болон зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орсон статистик бий. Үүнээс харахад гэр хорооллын иргэдийг богино хугацаанд орон сууцжуулах бүрэн боломж байна. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх нь зүйтэй. Мөн санхүүгийн чэдамжтай айл өрхийг хаус хотхонд амьдрах боломжоор хангахыг ч орхигдуулж болохгүй. Төрөөс гэр хорооллын дэд бүтцийг шийдэж, цэвэр ус, халаалтын хоолойг татаж өгөх ёстой. Орон сууцжуулах хөтөлбөр нь нийгмийн шинж чанартай учраас төр ашиг харах ёсгүй. Үүнд зориулсан хөрөнгийг гаргах учиртай. Эх сурвалж:

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?