Ш.САЙХАНСАМБУУ "ҮНЭН БА ЗӨВ" НАМЫН ОТГОНБААТАРТАЙГАА ӨРХ ТУСГААРЛАЛАА

2022-02-11  

No description available. 

Отгонбаатарын "Үнэн ба зөв" намыг ярихаар ард нь Ш.Сайхансамбуу "сүүдэртдэг" байлаа. Отгонбаатар яаж ч үгүйсгэсэн УИХ-ын сонгуулиар үнэн нь бултайсан. "Үнэн ба зөв" намаас Отгонбаатар Өвөрхангай аймагт, Ш.Сайхансамбуу Завхан аймагт нэр дэвшсэн. Аль аль нь УИХ-д суудалтай болно гэж найдаж байсан нь талаар болсныг монголчууд мэднэ. Тэгвэл Сайхансамбуу 2024 оны УИХ-ын сонгуульд Отгонбаатарын намаас нэр дэвшихээ татгалзлаа. Тэрбээр өөрийн "Ардын намын чуулган" улс төрийн намын анхдугаар их хурлаа хийж, өөрөө даргаар нь сонгогдсон байна. Хурлынхаа материалыг Дээд шүүхэд өгсөн боловч, зөрчилтэй гэдэг шалтгаанаар Ш.Сайхансамбуугийн намыг бүртгэхээс татгалзсан байна. Харин "Үнэн ба зөв" намтай нэг эвсэл болон УИХ-ын сонгуульд оролцсон ШИНЭ намын даргаар Ц.Гантулга сонгогдсоныг Дээд шүүх бүртгэсэн байна.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?