Б.ГАНЧИМЭГ: ИЙМ ГАЛЗУУ СЭТГҮҮЛ ЗҮЙ ӨМНӨ НЬ БАЙГААГҮЙ

2022-02-11  

No description available.

 Сэтгүүлчид энэ дуулиан шуугианд холбогдсон хүмүүсээс нүүр тулж ярилцлага аваач. Хүмүүст олон талаас нь харж дүгнэлт хийх боломжуудыг бид бэлдэж өгөх ёстой. Бүх хүнд тайлбарлах, ярих, өөрийнхөө байр суурийг илэрхийлэх эрх бий… Тэр боломжийг нь олгох нь өөрөө сэтгүүл зүйн үүрэг… Сүүлийн үед манай зарим сэтгүүлчид өөрсдөө энэ зарчим дээр солиотой хүмүүс шиг аашилдаг болсон байна билээ. Зөвхөн бид л орилох, бид л нүдэх эрхтэй… Харин бусдад хариулт өгөх, ярих, өөрийгөө хамгаалах эрх байхгүй. Ийм юм гэж хаана ч байхгүй шүү. Хэрэв хэн нэг нь дургүй, таагүй хүнээс нь ярилцлага авчихвал тэр шууд дайсан, эсвэл худалдагдсан новш болж хувирдаг. Бусдынхаа ажлыг албаар ингэж мушгиж, шууд буруу зөрүү ойлголтоор нэг талаас угаагаад бэлдчихсэн нохдод хаяж өгдөг. Нэр нүүр лүү нь халдуулж кайф авдаг. Өөрсдөө ийм эрэмдэг оюун ухаантай байж болохгүй шүү дээ. Ийм галзуу сэтгүүл зүй өмнө нь хэзээ ч байгаагүй. Бид бол ялтан хэн ч бай үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй, тэр эрхийг нь хангахын төлөө л ажиллах ёстой гэж заалгасан. Хэмжээ хязгааргүй архиралт, мэргэжлийн ёс зүйг худлаа эх орончийн сахарсан хөөсөөр сольж аахилсан, түрэмгий ааш авираараа массыг тархидсан сэтгүүл зүйгээс соёлтой уншигчид татгалздаг. Эцсийн эцэст уншигч, үзэгчдэд өөрсдөө уншиж, үзэж … өөрсдөө тунгаах боломжийг нь олгохгүй юм бол ямар юмных нь сэтгүүл зүй байх вэ дээ.Эхний бөгөөд энгийн дүрэм маань юмсан.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?