БАЙДЕН, ПУТИН НАР УКРАИНЫ АСУУДЛААР ЦАГ ГАРУЙ ЯРИЛЦСАН Ч ҮР ДҮН ГАРСАНГҮЙ

2022-02-14  

Biden warns Putin on 'decisive' action if Russia 'further' invades Ukraine  -White House | Reuters

Украины хил орчимд дайн дэгдэх бодит нөхцөл байдал үүссэн учраас нэн яаралтай тус улсыг орхихыг барууны орнууд ард иргэддээ уриалж байна. Ялангуяа Вашингтон болон түүний холбоотнууд Украины нийслэл Киевээс хоёр цагийн зайтай байрласан 100,000 цэрэгтэй Оросын арми хэзээ ч дайрч магадгүй гэж анхааруулсаар байгаа юм. Харин  Москва эдгээр сэрэмжлүүлгийг байж боломгүй, өдөөн хатгасан тэнэглэл гэж үгүйсгэв.

Монголын цагаар урьд шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар цаг гаруй хугацаанд утсаар ярилцсан ч тодорхой ахиц, үр дүн гараагүй гэж Цагаан ордноос мэдээлжээ. 

Цагаан ордны мэдээлснээр Жой Байден Путинд хэлэхдээ "Барууны орнууд Украинд халдан довтлох аливаа үйл ажиллагаанд эрс шийдэмгий хариу өгөх болно. Хэрвээ Москва дайн дэгдээвэл маш том хохирол, зовлон зүтгүүр ирнэ. АНУ үүнийг зүгээр хараад суухгүй. АНУ дипломат харилцаанд оролцоход бэлэн байгаа ч бид бусад хувилбаруудад адилхан бэлэн" гэжээ.

Кремлийн мэдээлснээр устаар ярих санаачилгыг Цагаан ордон хүссэнийг дурдаад Оросын гол санаа зовоож буй асуудлыг анхааралдаа авч чадаагүй байна. Бид НАТО-г өргөжүүлэх, Украинд байдалдааны пуужин, зэр зэвсэг байршуулах зэрэг гол асуудлын талаар ямар ч оновчтой хариулт аваагүй байгааг тодотгожээ.

Москва НАТО-гийн холбоотнуудын түрэмгийллийн эсрэг өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд Украины хилийн ойролцоо цэргээ цуглуулсан гэж нэг бус удаа мэдэгдсэн. 

Харин Киев хотод украинчууд хэдэн мянгаараа “Украиныг алдаршуулна”, “Өдөөн хатгалгыг украинчууд эсэргүүцнэ”, “түрэмгийлэгчид үхэх ёстой” гэсэн уриа лоозон барьж хотын төвөөр жагсаж байгаа аж. Өмнөд Херсон мужид болсон цагдаагийн сургуулилтад оролцсон Украины ерөнхийлөгч Зеленский Оросын довтолгоо хэдийд ч тохиолдож болзошгүйг Вашингтон анхааруулж байгаа ч ард иргэддээ хамгийн гол нь тайван байх нь чухал гэдгийг онцолжээ.

Түүнчлэн, барууны орнуудын зүгээс Украины нөхцөл байдал маш хурцадмал байгаа талаар мэдээлэл хийж байгаагийн улмаас олон улсын түүхий эдийн зах зээлд газрын тосны үнэ ханш хурдацтай өсч байна. Брент төрлийн газрын тосны үнэ ханш 2014 онд буюу Крымийн үйл явдал өрнөж байх үед нэг баррель нь 114 ам.долларт хүрч байсан бол түүнээс хойш найман жилийн дараа анх удаа 95 ам.долларт хүрч өсөөд байгаа юм. Украинд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид газрын тосны үнэ ханш 100 ам.доллар давах тооцооллыг олон улсын шинжээчид хийгээд байна. 

Эх сурвалж: Reuters, BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?