МАН-ын өнөөгийн удирдлага Хөгжлийн банкыг гартаа орууллаа. Тэд Хөгжлийн банкны удирдлагуудыг сольж, тус банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга З.Батырбек, МАН-ын ерөнхийн нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн зөвлөх, хуульч Ж.Эрхэмбаатар нарыг томилсон байна. Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлөөс өрийн асуудлаар ажиллах үүрэг бүхий Түр хороог байгуулж, тус түр хорооны даргаар МАН-ын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат ажиллах болжээ. Ийнхүү "Хөгжлийн банк"-ны ирээдүйн хувь заяаг Л.Оюун-Эрдэнэ даргатай МАН шийдэх нь. Өөрийн болон хүний намын гишүүдээр өрийг нь төлүүлж, Хөгжлийн банкаа " аварч" хэвийн ажиллагаанд нь оруулах уу, эс бөгөөс суурин дээр нь Экзим нэртэй шинэ банк байгуулах уу? гэдэг нь цаг хугацааны асуудал болжээ. Сонирхолтой нь, Эрхэмбаатар гэдэг хуульч сүүлийн жилүүдэд МАН-ын нийгэм, эдийн засгийн бодлогыг шүүмжилдэг нэгэн байснаа гэнэт сураг нь алдарсан. Гэтэл элгэнд наалдсан дэлүү адил МАН-ын намыг бараадсан нь Хөгжлийн банкаар ил гарлаа.
Эрхэмбаатарын үзэл бодол төдийгүй , үзэгдэх дүр төрхөд ч өөрчлөлт оржээ. МАН-ыг бараадсан тэрбээр сахал тавьж, шинэ имиж бүрдүүлжээ.
Б.ПҮРЭВДОРЖ