Г. ЗАНДАНШАТАР: БИ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВААГҮЙ

2022-02-15  

No description available.

 -Хөгжлийн банкнаас зээл авсан гэж намайг хэвлэлээр бичиж буйд хариу өгье. Намайг “Империал гоулд” гэдэг компанитай холбогдуулан зээл авсан ташаа мэдээлэл цацагдсан. Надад “Империал гоулд” гэж компани байхгүй. Тийм компанид би хувь эзэмшдэггүй. Дээр нь зээл авсныг нь ч бүр мэдэхгүй. Намайг зээлтэй холбох ганцхан л сэжим байж болох. Салхитын мөнгөний ордод сүүлд томилогдон ажиллаж байсан Т.Мөнхбаяр гэдэг хүн уг компанитай холбоотой учраас Г.Занданшатар ард нь байж таарна хэмээн хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар мэдээлэл түгээж байна гэж таамаглах л үлдлээ. Ингээд үнэнийг займчуулж, жинхэнэ гэм буруутнууд өөрийгөө хаацайлж үлдэнэ гэж тооцсон байх. Тийм зүйл болохгүй. Монголын төр гэмт хэрэгтнүүдэд бултах боломж олгохгүй. Тэдэнтэй хатуу тэмцэнэ. Зөвхөн намайг ч биш, Хөгжлийн банкны асуудлаар шалгалт хийж буй ажлын хэсгийн гишүүдэд ч хамаарна. Ажлын хэсгийн гишүүдийг хяналт, шалгалтын ажлаа хийгээд эхлэхээр тэднийг ч харлуулах оролдлого хийж байна. Энэ бол хяналт шалгантанд саад учруулах гэсэн башир оролдлого гэж үзэж байна. Энэ ажлыг эхлүүлсэн, үргэлжлүүлэн авч явж буй хэнд ч энэ дарамт шахалт ирэхийг үгүйсгэхгүй. Ажлын хэсэг зээлийг зориулалтын дагуу ашигласан, зориулалтын бусаар ашигласныг хар цагаанаар ялгах, худал хэлж, хулгай хийх зорилгоор зээл авч, банкийг дампууруулах, улсын санхүүд хүндрэл учруулсан бүх хүмүүст хатуу хариуцлага тооцох чиглэлийг баримталж буй. Энэ дунд нь, энгийн, гэм зэмгүй хүмүүст элдэв нэр хоч зүүж, гүтгэж гүжирдэх асуудалд ч хуулийн хатуу хариуцлага тооцно. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй гэж УИХ-ын дарга байр сууриа тодорхой илэрхийлсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?