Хоёрдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт Үндэсний Статистикийн Хорооноос "Статистикийн арга, арга зүй" сэдэвт хэлэлцүүлгийг Zoom-ээр зохион байгуулна.
10.00 цагт БШУЯ-ны гадна Төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбооноос жагсаал зохион байгуулна. Утас: 80089518
10.45 цагт МҮЭХ-ны байранд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлнэ. Утас: 88007709, 99027019
11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
11.00 цагт Ардчиллын ордонд Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн Л.Хадбаатарын “ТҮҮЧЭЭ ЦАГ 3” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 91917646
11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Увс аймгийн МАН-ын дарга нарын авлигын гэмт хэргийн талаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн мэдээлнэ.
11.00 цагт "Русский Дом"-д Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт АТҮТ-д Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурал болно. Утас: 88057167
12.00 цагт Хэлний бодлогын үндэсний зөвлөлд ард түмний дунд хэрэглэдэг ч сонин хэвлэлд ашиглагддаггүй үгийг цуглуулах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой “Ардын төслийн хэл” уралдааны дүнг танилцуулна. Утас: 89891524
14.30 цагт Төрийн ордонд "Мөнх тэнгэрийн бичиг-2021" уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
15.00 цагт "Тэнгис" кинотеатрт Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, багш Д.Маамхүү агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киноны нээлт болно. Утас: 96696674
17.00 цагт "B Contemporary" галерейп "ЛГБТИК+ Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн"-гийн нээлт болно.
Эх сурвал: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна