ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААН КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР АВЧЭЭ

2022-02-21  

Их Британийн хатан хаан Элизаветагийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар Букингемийн ордноос мэдээллээ.

Хатан хаанд “ханиадтай төстэй хөнгөн шинж тэмдгүүд” илэрч байгаа ч ирэх долоо хоногт Виндзор шилтгээнд товлосон зарим ажлаа гүйцэтгэх төлөвтэй байна гэж ордны мэдэгдэлд дурджээ. Мөн тэрбээр эмнэлгийн тусламжийг үргэлжлүүлэн авч, холбогдох бүх дүрэм журмыг дагана гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Түүний ууган хүү, угсаа залгамжлагч, Уэльсийн хунтайж Чарльз хоёрдугаар сарын 10-нд коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тэрбээр ээжтэйгээ хоёрдугаар сарын 8-нд уулзсан байжээ. Мөн хатан хааны оршин сууж буй Виндзор шилтгээнд олон хүн халдвар авсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.

Ирэх дөрөвдүгээр сард 96 насыг зооглох хатан хаан 2021 оны нэгдүгээр сард "COVID-19"-ийн вакцины эхний тунг хийлгэж, гурван тунд хамрагджээ.

Ням гаргийн орой Букингемийн ордон хатан хааны зүгээс Их Британийн керлингийн баг тамирчдад баяр хүргэснийг уламжилжээ. Тэрбээр өвлийн олимпод “өндөр амжилт” гаргасан багуудыг сайшаасан байна. Олимпоос эмэгтэйчүүдийн баг алт, эрэгтэйчүүдийн баг мөнгөн медаль тус тус хүртжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд хатан хаанд сайн сайхныг хүсэж буй бүх хүний өмнөөс түргэн эдгэрэхийг ерөөсөн байна. Мөн сөрөг хүчний Лейборист намын дарга Кейр Стармер хатан хаанд эрүүл энхийг хүсээд, хурдан эдгэрэхийг ерөөжээ.

Эх сурвалж: BBC

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?