ПУТИН ЛУГАНСК, ДОНЕЦКИЙН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УКРАИНД ЭНХИЙГ САХИУЛАХ ХҮЧЭЭ ИЛГЭЭХ ТУШААЛ ӨГЛӨӨ

2022-02-22  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт Украинаас салан тусгаарласан Бүгд найрамдах Луганск ард улс болон Бүгд найрамдах Донецк ард улсыг тусгаар тогтносон улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Тэрээр өчигдөр Украинаас салан тусгаарлах хөдөлгөөний удирдлагуудтай уулзаж, Луганск болон Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх зарлигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаа болон найрамдлын гэрээ байгуулсан.

Улмаар Владимир Путин Украины зүүн хэсгийн салан тусгаарласан хоёр бүсэд ОХУ-ын энхийг сахиулах хүчийг илгээх тушаал өгсөн юм. Зарим ажиглагч ингэснээр Украины хурцадмал байдал албан ёсоор дайн болж өргөжлөө гэж тодорхойлсон байна.  

Одоогоор Москва Украины зүүн хэсэгт хэчнээн хэмжээний цэргийн хүч илгээж байгаа нь тодорхойгүй байна. Гэвч Владимир Путин Донецк болон Луганскыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрснөөр ОХУ тухайн бүс нутагт цэргийн бааз байгуулах боломжтой болж байгаа аж.  

Владимир Путин даваа гаригт төрийн мэдлийн телевизээр дамжуулан Украиныг ОХУ-ын түүхийн салшгүй нэг хэсэг бөгөөд Украины зүүн хэсэг нь Оросын эртний түүхэн газар нутаг гэж мэдэгдсэн юм. Мөн Донецк болон Луганскт энхийг сахиулах хүчээ илгээх шийдвэрийг ОХУ-ын ард түмэн түмэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Кремлийн мэдээлснээр Владимир Путин өчигдөр Франц болон Германы төрийн тэргүүн нартай утсаар ярьж, шийдвэрээ мэдэгдсэн аж.

Тэгвэл Цагаан ордны зүгээс Вашингтон Украинаас салан тусгаарласан хоёр бүс нутагт хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүжилт хийхийг хориглох захирамж гаргана гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын зүгээс Луганск болон Донецкт эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоохоо илэрхийлээд байна. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки энэхүү арга хэмжээ нь ОХУ Украин руу цэргийн хүчээр халдсан тохиолдолд Москвагийн эсрэг хэрэгжүүлэхээр бэлдсэн барууны холбоотнуудын хамтарсан хоригоос тусдаа болохыг онцолжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл уг асуудлаар өнөөдөр яаралтай хуралдана.

Эх сурвалж: Reuters

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?