А24:КАМБОЖИЙН "Lower Se san 2" ДАЛАН ОРШИН СУУГЧДАД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА

2022-02-23  

‘’Lower Se san 2’’ далан Азийн хөгжлийн банкны судалгаанд үндэслэн Хятад, Камбожийн засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаар баригдан 2018 онд ашиглалтад орсон. Жилд 400 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү далан бүс нуттаа эрчим хүчээр хангах, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилготой боловч ашиглалтанд орсон цагаасаа нутгийн иргэдэд саад бэрхшээл үүсгэсээр байна.

Далан Se San голын эргээр нийт 86 орчим тосгоны 38,000 иргэд түүн дотор олон тооны уугуул иргэд олон үеийн турш амьдарч ирсэн бөгөөд тэдний хоол хүнс гол эх үүсвэр болох загасны амьдрах орчинг сүйтгэж эдгээр иргэд шилжин суурьшихаас өөр аргагүй байдалд хүрээд байна.

Засгийн газраас нөхцөл байдалтай холбогдуулан шилжин суурьших төлбөр өгсөн боловч энэ нь хангалтгүй байгаа талаар иргэд ярьж байна.

  • Хатан хааны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фай Сифан

Далан байрладаг орон нутгийг хөгжүүлэх арга барилаа тайлбарлая. Засгийн газар амьдрах орчныг сайжруулж, газар тариалан эрхлэх газар олгодог. Өмнө нь оршин суугчид загас барин амьдардаг байсан. Тиймээс бид шинэ нийгэм байгуулж сургууль, эмнэлэг бүх зүйл бий болсон. Оршин суугчид засгийн газраас үйлчилгээ авч тэдний амьдрал хамаагүй дээр болсон.

  • Оршин суугч эмэгтэй Лэй Май:

Шинэ газар хуучин шиг тайван биш байна. Энд амьдархад хэцүү байна. Манайд хоол унд олоод амьдрах газар тийм ч их байдаггүй. Бид аюулгүй тайван амьдармаар байна.

  • Хатан хааны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Х.Е Фай Сифан

Зарим хүмүүс Камбожийн хөгжлийн эсрэг санаатай байдаг. Олонхийн хувьд бидэнд эрчим хүч хэрэгтэй. Манай үндэстэн иргэний дайнаас дөнгөж сэрсэн болохоор эрчим хүч их хэрэгтэй. Энэ нь бид хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг сүйтгэж байна гэсэн үг биш, харин тэр нутагт амьдарч буй хүмүүсийн амьжиргааг сайжруулж байна.

  • Оршин суугч эмэгтэй Лэй Май

Миний хувьд санал болгож буй нөхөн олговорт сэтгэл хангалуун бус байдаг. Учир нь далангийн ус миний будааны талбай болон тосгоныг үерт автуулсан тул би энэ нутгийг орхих ёстой гэж шийдсэн.

  • Улс төрийн шинжлэх ухааны профессор, шинжээч Эм Сованнара

Далан олон иргэдэд нөлөөлсөн ч Камбожийн засгийн газар зохих хүмүүст нөхөн олговор өгөөгүй. Төрийн зарим нөхөн төлбөрийг өөр хүмүүс авсан тул гамшигт өртсөн тосгоны оршин суугчдад маш хэцүү байдаг. Камбож хүсвэл энэ асуудлыг амархан шийдэж чадна. Камбожийн ард түмэн тийм ч зөрүүд биш, нүүх боломжтой байсан бол нүүх байсан. Гэвч Засгийн газарт тэдний асуудлыг шийдэх зөв стратеги алга.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?