ОХУ-ЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ТОМ ГҮРНҮҮД НЭГДЛЭЭ

2022-02-23  

 ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Донёцк, Луганск руу " энхийн" цэргийн хүчээ илгээснийг дэлхийн том гүрнүүд эсэргүүцэж, байр сууриа илэрхийллээ.

No description available.

Москвагийн шийдвэр Украины бүрэн эрхт байдал, олон улсын дүрэм журам, хүмүүсийн амь насанд ноцтой үр дагавартай. Аюулгүйн зөвлөл Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг ОХУ-ын түрэмгийлэлд нэгдмэл байр сууриас хандах ёстой гэж НҮБ дахь Их Британийн суурин төлөөлөгч Барбара Вүүдворд хэллээ

No description available.

В.Путин Украины зүүн хэсэгт илгээсэн цэргийн хүчээ энхийг сахиулагчид гэж тодорхойлсон нь маш утгагүй зүйл. Бид тэдний хэн болохыг мэднэ. Бидэнд Владимир Путины сэдлийг таах шаардлага байхгүй. Тэр дайн хийх шалтаг бий болгох зорилгоор Украины талаар хэд хэдэн худал мэдээлэл хийснийхээ дараа Донбасст цэргийн хүч илгээх шийдвэрээ зарлалаа. ОХУ-ын Ерөнхийлөгч дэлхий нийтийн өмнө сонголт хийсэн. Бид түүхийн энэ мөчөөс нүүр буруулж болохгүй. Дайсагнал тулгарсан үед нуруугаа харуулах нь эсрэгээрээ илүү өндөр өртөг дагуулдаг гэдгийг түүхийн туршлага бидэнд харуулдаг. Владимир Путин Оросын эзэнт гүрэн болон 100 жилийн өмнөх ЗХУ-ын үеийн газар нутаг өнөөгийн ОХУ-ын зүй ёсны түүхэн газар нутаг гэж мэдэгдлээ. Үүнд, Украин, Беларусь, Гүрж, Молдав, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Литва, Латви, Эстони, Финландын газар нутаг бүхэлдээ болон Польш, Туркийн зарим нутаг багтана. Тэр энэ үгээрээ дэлхийн нийтийг НҮБ-аас өмнөх, эзэнт гүрнүүд захирч байсан өнгөрсөн цаг хугацаа руу аваачихыг хүсэж байна. Гэвч дэлхий нийт урагш алхаж байгаа. Энэ бол 1919 он биш. Энэ бол 2022 он. Тиймээс ОХУ колоничлолыг дахин эхлүүлэхийг зөвшөөрөхгүй гэж НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Линда Томас-Гринфилд онцоллоо.

No description available.

Украины салан тусгаарлагч хоёр бүс нутгийг ОХУ хүлээн зөвшөөрсөн нь буруу. Москвагийн эсрэг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээнд Япон улс нэгдэнэ гэж Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса хэллээ.

Ийнхүү ОХУ-ыг эдийн засаг, улс төр болон бүхий л талаар шахаж, дэлхийн эдийн засгийн зах зээлээс хөөнө гэдгээ АНУ, Өрнөд, Япон тэргүүтэй Азийн өндөр хөгжилтэй, дэлхийн бодлогыг тодорхойлогч нар мэдэгдлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?