Манай улсын эсрэг АНУ, Өрнөд бүхий л төрлийн хориг арга хэмжээ авч ирсэн. Тэр бүр нь бидэнд тус болсон. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн үйлдвэрлэлээ илүү босгосон. Бид хэнээс хамааралгүй хөгжиж чадна. Хэнээс ч, юу ч гуйхгүй. Энэ бол бидний давуу тал. Улс орнууд хориг тавиад өөрсдөө хохирсноо мэдсэн. Турк улс хилээ хааснаар орлогоо, Испани, Грек ч мөн ижил алдаж хохирсон. Сүүлд нь аргагүйн эрхэнд нээсэн. Харин бид хохироогүй. Улам л өндийсөн. Биднийг шахах гээд нэмэргүй. Бид тэснэ. Нэг бус удаа ийм дарамт шахалтыг амссан. Энэ бол ээлжит сорилт юм. Үүнийг ч өлхөн давах болно гэж Оросын Холбооны Дээд Зөвлөлийн дарга Валентина Матвиенко хэллээ.
Э.ОТГОО