ДОЛООГИЙН БҮЛЭГ УКРАИНЫ АСУУДЛААР ЯАРАЛТАЙ ХУРАЛДАНА

2022-02-24  

Долоогийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчид пүрэв гарагт цахимаар яаралтай хуралдаан хийж, Украины хямралтай холбогдуулан ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ хэмээн Цагаан ордноос мэдээллээ.

Үүний өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ Украин улс руу халдан довтлох аюулаас сэргийлж, хэрхэн хариу арга хэмжээ авах талаар яаралтай хуралдааныг лхагва гарагийн орой зарласан билээ.

Энэ нь Аюулгүйн зөвлөл Украины хямралын асуудлаар гурван өдрийн дотор хоёр дахь удаагийн шуурхай хуралдаан болж байна. 

Долоогийн бүлэгт АНУ, Их Британи, Франц, ХБНГУ, Япон, Итали, Канад улсууд багтдаг.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /Reuters/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?