Оросын цэргүүд Донбасс, Луганск руу нэвтэрч, Украйны цэргийнхэнтэй буудалцаж эхэлсэн тухай ВВС мэдээлж байна. Лугансктай хил залгаа Харьков хотод Монголоос 68 оюутан суралцаж буй ажээ. Бөмбөг дэлбэрэх, буудалцах чимээ тэдгээр монгол оюутнуудад сонсогдож буй гэдгийг тэд мэдээлж байна. Ийнхүү Украйн, Оросын хоорондох дайн эхэллээ. Украйны хилийн ойролцоох хоёр ч онгоцны буудлыг Оросууд сөнөөснөөс гадна, иргэний нислэг ч хийх боломжгүй болгосон тухай Ройтерс мэдээлэв. Үүссэн байдалтай холбогдуулан Украйны гадаад хэргийн сайд АНУ, Европын холбооноос тусламж хүслээ. - Юуны өмнө Оросын эсрэг хоригийг чангатгах - Мөнгөний урсгалыг нь зогсоох - Оросыг дэлхийгээс тусгаарлах - Цэрэг зэвсгээр Украйныг хангах - Украйнд санхүүгийн тусламж - Хүмүүнлэгийн тусламж Дорхи 6 арга хэмжээг нэн даруй авч өгч, Оросын түрэмгийллийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхийг АНУ-ын ерөнхийлөгч Жон Байденаас Украйны гадаад хэргийн сайд Дмитрий Кулева хүслээ.