Хоёр улсын хооронд гарсан зөрчилд нэг талын 100 хувь буруу, нөгөө талын 100 хувь зөв гэсэн зүйл байдаггүй. Аль аль нь буруутай. Дайны нөхцөлд хүргэсэн нь Оросын удирдлагуудын гаргасан маш том алдаа болсон гэж Кручкин Монголын хэвлэлд ярилцлага өглөө. Цэргээ илгээхээс өмнө Путин Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг хуралдуулж телевизээр дамжуулсан. Энэ хурал дэндүү инээд хүргэм. Харамсалтай нь Медведев /Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга/, Матвиенко /ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга/ нарын хэлсэн үг Оросын өнөөгийн "том" дарга нарын оюуны чадавхыг харуулсан. Оросод өөрчлөлт гарна гэж найдаж байна гэж Оросын удирдлагуудыг буруутгалаа.
Б.ПҮРЭВДОРЖ