БАРУУН ЕВРОП ОХУ-НЫ ЭСРЭГ НАТО-ГИЙН ЦЭРГЭЭ ИЛГЭЭХ ҮҮ?

2022-02-25  

 Үгүй. НАТО-гийн төлөвлөгөөнд энэ тусаагүй. НАТО цэргээ Украйн руу оруулахаас түдгэлзэж байна. Гэхдээ НАТО-гийн 5000 цэргийг Балтикийн эрэг орчмын Латви, Литва, Эстони болон Польш улсад байрлуулжээ. Мөн Румын, Болгар, Унгар, Словак улсуудад НАТО-гийн 4000 цэргийг илгээсэн байна. Тэд дайны галыг Украйны хилийг давуулж алдахыг хүсэхгүй байна. Тиймээс дээрх улсуудад цэрэг зэвсгийн хамгаалалтыг зоож амжжээ. Оросуудтай дайн хийлгүйгээр, харин эдийн засгийн аргаар буулгаж авахыг Европын холбоо эрхэмлэж байна. Үүнд: - Оросын компанийн оролцоо бүхий хийн хоолойн төслийг зогсоосон. (Герман) - Дээр нь Луганск, Донецк улсын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрсөн Оросын шийдвэрийг хүлээж авахгүй байх. (Европын холбоо) - ОХУ-ыг дэлхийн санхүүгийн байгууллагын бүхий л сүлжээнээс таслах (АНУ) - Оросын таван банк болон гурван тэрбумтаныг шахах( Англи) Зэрэг эдийн засгаар хавчих, боох, шахах арга хэмжээ авахаа Герман, Англи, Америк, Европын Холбоо илэрхийллээ.

No description available.

No description available.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?