ЦЭРЭГ ЗЭВСГИЙН ТОО, ХҮЧЭЭР УКРАЙН УЛС ОРОСООС ХОЛ ХОЦОРСОН

2022-02-25  

 Цэрэг зэвсгийн хүчээр ОХУ дэлхийд хоёрдугаарт жагсдаг хүчирхэг гүрэн. Судалгаанд хамрагдсан 140 орноос Украйн улс дөнгөж 22-т багтдаг. Яг одоо хоёр талаас хил дээр хуримтлуулсан цэрэг, зэвсгийг харьцуулсан байна. Украйны талаас 250 мянган цэргийг татсан бол Оросын тал түүнээс гурав дахин их буюу 850 мянган цэргийг хил дээрээ байрлуулжээ. Оросууд 4100 бөмбөмдөгч онгоц, 772 сөнөөгч онгоцтой бол Украйн улс ердөө л 318 бөмбөгдөгч онгоц, 69 сөнөөгч онгоцтой юм байна. Мөн Оросын тал 12500 танктай бол Украйн 2600 танктай. Дээр нь хүнд артиллер нь 30000, артиллерийн өөрөө онилогч бууны тоогоор ч Украйныг хол орхисон байна. Усан флотоор ч Оросууд давуу. Оросууд танк, цэрэг зэвсэг тээвэрлэх хөлөг онгоц 600, усан доогуур шумбагч сөнөөгч онгоц 38 -тай бол Украйн улс ердөө цэргийн 70 хөлөг онгоцтой юм байна. Ийм дутуу нөхцөлд дайн өрнөж байна. Гэхдээ АНУ Украйны цэрэг зэвсгийг бэхжүүлэх зорилгоор 2014 оноос хойш 2.7 тэрбум ам.долларын санхүүжилт, өнгөрсөн 12 дугаар сард 200 сая ам.долларын зэвсгийн санхүүжилтийг нэмж хийсэн гэж Нью Йорк таймс сонин мэдээллээ. Хамгийн гол нь, зөөврийн, мөрөн дээрээс буудах зориулалт бүхий, өөрөө байгаа онилдог танк сөнөөгчийг Украйнд нийлүүлсэн байна. Энэ зэвсгийн ид шидээ гаргахыг тус зэвсгийг нийлүүлэгч АНУ хүлээж буй аж.

No description available.

No description available.

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ккк:Оросын ****лэлийн тоог нам даржээ..кк 2022-02-26
Зочин :АНУ-ын худалдсан зэвсгийг нь Оросууд устгачихсан. Жүжигчин Зеленский АНУ-ыг турхирсны гайгаа Украйнчууд өөрсдөө хүлээж хохирно доо. Луганск, Дрнецкад амьдарч байгаа Украйны дайралтанд 7-8 жил өртөж байгаа хүмүүсийн эрх ашгийг ОХУ хамга****гүй бол өөр хэнч хамга****гүй ш тээ. 2022-02-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?