УКРАЙНЫ АРМИЙГ ӨНДИЙХГҮЙ БОЛТОЛ НЬ СӨНӨӨНӨ

2022-02-27  

No description available.

 Оросын өөдөөс өндөлзөхгүй болтол нь Украйны армийг сөнөөнө. Украйныг армигүй болгоно гэж хэлсэндээ Путин хүрч байна. Тэд Украйны хилийг 3 талаас нь цөмөлсөн. Одоогоор Украйны цэрэг зэвсгийн 74 байршлыг устгаснаас цэргийн зориулалтын 13 нисэх буудал, харуул хяналт, удирдлагын 3 цэг, Усан цэргийн 1 флот, пуужин харвах 16 удирдлагын төвийг сөнөөж, жагсаалаас гаргажээ. Украйны гол гол хотууд галын дөлд автсан. - Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Амь насаа хамгаалахын тулд орон сууцаа орхин, хөнжил дэвсгэрээ авч Метронд амь хоргодохоор явж байна гэж тэтгэврийн насны Светлана ВВС-д ярилцлага өгсөн байна. - Би эх орны дуудлагыг хүлээж байна. Эх орноо хамгаална. Өөр зам үлдээгүй гэж 27 настай, худалдаачин Марк хэлснийг ВВС дамжууллаа. Харин Зеленский - Бид өөрийн хүчээр нутаг дэвсгэрээ хамгаална. Хэзээ ч Оросуудад бууж өгөхгүй. Бидэнд хангалттай зэвсэг бий. Зэвсэглэхийг хүссэн хэн бүхэнд буу, сумыг олгоно гэж Путины бууж өг гэсний хариуг барьсан байна.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Zov daxij orvolzoj ondiixgui boltol ni sonoox xeregtei Alialagch Baruuny gar xol bologch ulsaa suireld xurgesen buruutan 2022-02-28
M muu aliala****ig huis temtervel taarna.:Muu alia salbadai sono 2022-03-04
Rt:доор ****сан орос троллуудыг илрүүлж нийтэд цацах нь манай хакеруудын хх ажил болой 2022-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?