ЗЕЛЕНСКИЙ АНУ-ААС ЭЭЛЖИТ ЗААВАРЧИЛГААГАА АВЧЭЭ

2022-02-27  

No description available.

 "Украйны ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай цаг гаруй хугацааны турш утсаар ярьсан. Яриа маш үр дүнтэй болсон" гэж Вашингтон дахь Украйны элчин сайд мэдэгдсэн. Оросын талтай хэлэлцээрийн ширээний ард суухаар санал тавьж, байршлаа хэлэлцэж эхэлсэн Украйны " жүжигчин" ерөнхийлөгч Зеленский хэсэг хугацаанд сураг тасарсан байдаг. Энэ нь АНУ, НАТО-г зарим нэгэн шийдвэр гаргатал цаг хожих тактик байсан нь ойлгомжтой болж байна. - Хэлэлцээрийн ширээний ард суух саналыг Украйны тал зөвшөөрсөн. Бидний зүгээс Минскийг санал болгосон. Харин Украйны талаас гурав дахь хөрш буюу Польшийн Варшавд хэлэлцээр хийх саналыг дэвшүүлсэн. Үүнээс хойш Украйны тал 24 цаг сураг алдарсан.АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсны дараачаас эргэн холбогдож, 26-ны өдөр хэлэлцээрийн ширээний ард суух яриаг үргэлжлүүллээ гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч Песков мэдэгдсэн. Энэ зуур АНУ "нээлттэй хаалга" -ны бодлого буюу, НАТО -д цэрэг зэвсгээр сайн дураар нэгдэх уриалгыг европын орнуудад хандан гаргасан. Дээр нь НҮБ-ын энхийн хүч болох 50 мянган цэргийг Украйны хилийн орчимд байрлуулж амжсан. Мөн ОХУ-ын гадаад орчинтой хийгдэх банк санхүүгийн бүхий л гүйлгээг зогсоосон. Мөн зөвхөн Путинг онилсон арга хэмжээг авна гэдгээ АНУ мэдэгдлээ. АНУ, НАТО цэргээ оруулаагүй ч, Украйны ард зогсож буй гэдгээ илэрхийлж, гэрээ хэлцэл хийхийг нь зөвшөөрсөн байна. Харин гэрээ хэлэлцээрийн үеэр ямар асуудалд яаж хандахыг АНУ-ын утсан хүүхэлдэй Зеленскийд зааварчилсан байж таарна гэж РИА НОВОСТИ мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?