ЭНЭ БОЛ ОРОС- АНУ, ТЭДНИЙ ХАМСААТНЫ ДАЙНЫ ЭХЛЭЛ. ЕРДӨӨ Ч УКРАЙН- ОРОСЫН ДАЙН БИШ..

2022-02-28  

No description available.

Ядарч зүдэрч, түгшүүрт автсан ард иргэд, хүчинд автсан цэрэг дайчдаа өрөвдсөн Зеленский Кремльтэй хэлэлцээрийн ширээний ард суух саналыг анхлан тавьсан. Гэрээ хэлэлцээрт Оросын талаас нэн тэргүүнд тавих болзол: НАТО-д Украйныг элсүүлэхээс татгалзах, Армиа татан буулгах, Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх. Үүнийг зөвшөөрвөл Оросын тал цэрэг дайны галаа зогсоож, Украйныг орхих байв. Зеленскийд ч зөвшөөрөхөд хэцүү биш санал. Үр дүнд нь дайны гал аль эрт зогсож, Украйн улс хэвийн амьдралд шилжих байв. Харин Оросын зүгээс тулгах энэ болзол АНУ болон барууны ертөнцийн бодлогод нийцсэнгүй. Учир нь тэдний хувьд Украйныг хамгаалахаас илүүтэйгээр Оросыг дарах, Оросод сургамж өгөх явдал чухал. Өөрөөр хэлбэл энэ бол Украйн-Оросын дайн биш. Энэ бол АНУ, түүний хамсаатнуудтай хийж буй Оросын дайны эхлэл. Тиймээс Украйныг золиослох үйл ажиллагаагаа АНУ үргэлжлүүлэх бодлогоо тууштай баримталсан хэвээр. Санхүүгээр Украйныг дэмжих, зэвсгийн нийлүүлэлтийг үргэлжлүүлнэ гэдэг амлалт бол Украйны жирийн иргэдийн амь настай огт дүйхгүй. Гэтэл тэд: Оростой бүү эвлэр. Ард иргэдээ босго, бүгдийг нь зэвсэглэ гэв. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгчийн Зеленскийд утсаар тулгасан даалгавар. Орос, Америкийн дээрхи шахалт нь Украйныг "хадны завсарт хавчуулагдсан хөөрхий халиуны зулзага" болгосон гэж хэлж болно. АНУ-ын шахалтаар гэрээ хэлэлцээрээс зугатаж, энгийн иргэдийг дайчилсан ч Украйны нөхцөл байдал улам хүндэрсэн. Түүнийг Польш, Турк, Англи зэрэг орны удирдагчидтай утсаар ярьж , улс орноо хамгаалагчийн дүр эсгэж байх зуур Украйны ард иргэдийн амь хутганы ирэн дээр тулсан. " Зеленскийн уриалгыг хүлээн авч, сайн дурын отрядад элсэж, буу зэвсэг агсан Оросын дайчдын эсрэг тулалдах болсон нь дэндүү цөөхөн. Үүнийг барууны хэвлэл л дэвэргэн сурталчилж буй. Гэвч тэд буугаа яаж сумлахаа ч сайтар мэдэхгүй байна. Ийм хүмүүс яаж Оросын мэргэжлийн цэргийн армитай тулалдах билээ? Амь насаа л алдана " гэж Poland.news мэдээллээ. Тэдний мэдээллээр хамгийн багадаа 150 мянган украйн иргэд аль хэдийнээ эх орноо орхиж, зэргэлдээх Польш улс руу дүрвэсэн байна. Дүрвэгсдийн цуваа тасралтгүй үргэлжилсээр. Үүссэн энэ бүх нөхцөл байдал нь Зеленскийг хэлэлцээрийн ширээний ард нь суухаас өөр аргагүй байдалд хүргэжээ. Тэр мухарджээ. Түүнд АНУ-ын санхүүгийн тусламж биш, ард иргэдийн аюулгүй байдал чухал болсныг ухамсарлажээ. Тэр арга мухардаж, дахин хэлэлцээрийн ширээний ард суух саналаа Белоруссийн ерөнхийлөгч Лукашинкогоор зуучлуулан уламжилжээ. Гэхдээ урьдчилсан байдлаар ямар нэгэн болзлыг зөвшөөрөлгүйгээр хэлэлцээрийн ширээний ард суух нь зөв гэж Украйны тал байр сууриа илэрхийлсэн байна. Зеленский нь Белоруссийн ерөнхийлөгчтэй утсаар ярьсны дараа тус улсын хил орчмын бүсэд уг хэлэлцээрийг хийхээр Орос, Польшийн тал урьдчилсан тохиролцоонд хүрлээ гэж Польшийн Тв мэдээллээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?