ГАР+ДОР ҮЗЭСГЭЛЭН ЗАЛУУСЫН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ

2022-03-02  

Залуу уран бүтээлч Ц.Анударийн “Бусдын тойрогт бүү гар хүр” уриатайгаар нээж буй “Гар+Дор” үзэсгэлэн нь Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй сэтгэл зүйн асуудлуудыг хөндсөн орчин үеийн урлагаар үзүүлж байгаа хэлбэр юм. Уг үзэсгэлэн нь монголд анх удаа 2100 м2 тайлбайд нэг уран бүтээлчийн үзэсгэлэн гарч буй анхны тохиолдол бөгөөд үзэсгэлэн үзэхээр очсон иргэд үнэ төлбөргүй сэтгэлзүйн зөвлөгөө авч болох онцлог давуу талтайгаар зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэхүү үзэсгэлэнгийн төсөл нь 3-5 жил үргэлжлэх бөгөөд залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг голчлон хөндөх юм. Үзэсгэлэнгийн куратор Ц.Цэндпүрэв хэлэхдээ: “Эрчүүд тэр дундаа залуучууд сэтгэл зүйн асуудлаа нээлттэй хэлж чаддаггүй. Нас ахих тусам тэдний асуудал улам бүр дордуулж, эрүүл мэнд болоод сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Ингээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бүр амиа хорлох арга замыг хүртэл сонгодог. Монголд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бараг гурав дахин их амиа хорлож байна гэж тэр нэмж хэллээ.

  • Ц.Цэндпүрэв, урлаг судлалын ухааны доктор, үзэсгэлэнгийн куратор

Энэ үзэсгэлэн дээр бас нэгэн чухал зүйл нь бид заавал эмэгтэй хүн хүчирхийлэлд өртдөг гэхгүй хүйсийн тэгш байдлыг хадгалахыг хүссэн. Эрэгтэйчүүд тэр дундаа залуу хөвгүүд өөрт тохиолдсон асуудлаа эцэг эх, найз нөхдөдөө огт ярьдаггүй юм байна. Тэгэхээр өөртөө болоод байгаа зүйлийг нууж явсаар байгаад насанд хүрдэг. Тэр асуудал нь насанд хүрэх тусам нь өөрийг нь  улам бүр зовоодог. Тэгээд янз бүрийн байдлаар нь зан аашинд нь илэрч гарч ирдэг. Тэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Бас хамгийн хүнд хэлбэр нь амиа хорлох үзэгдэл их гарч байна. Монголд амиа хорлолт эмэгтэйчүүдээс бараг 3 дахин их хувийг эрэгтэйчүүдийнх эзэлдэг. Асуудлаа мэргэжлийн хүнд ярихгүй яваад  байгаа учраас л тэд ийм шийдвэрт хүрч байна. Энэ үзэсгэлэн дээр бид сэтгэл зүйчдээр зөвлөгөө өгүүлж байгаа. Яагаад гэхээр танд гарц  үргэлж байдаг. Ямар ч хүнд хэцүү нөхцөл байсан түүнд гарц байдаг шүү гэдгийг ойлгуулахыг хүсэж байна. Дэлхийд сэтгэл зүйн шинжлэх ухаан маш сайн хөгжиж байгаа. Манай улсад танд туслах сэтгэцийн эрүүл мэндийн төв гээд улсын байгууллага ажиллаж байна. Мөн сүүлийн үед сэтгэл зүйчийн зөвлөгөө авдаг маш олон төрлийн аппликейшнууд гарсан байна. Тиймээс танд байгаа асуудлаа хүндрээгүй байгаа дээр нь мэргэжлийн хүмүүст хандаж сураарай гэсэн бодитой алхмуудад уриалан дуудаж байгаагаараа манай үзэсгэлэн онцлогтой.

  • Т.Эрдэнэтуяа, урлаг судлаач, зураач

Залуу уран бүтээлч Ану-дарийн үзэсгэлэнгийн концепц нь манай нийгэмд тулгамдаж байгаа маш чухал асуудлыг хөндсөн байна. Тэр асуудлаа хөндөхдөө контемпорэри урлагийн хамгийн чухал үзүүлэлт болох хэллэг болон орон зайг куратортайгаа боловсруулахдаа маш сайн гаргаж ирсэн байна. Нэлээд том орон зайг ашиглаж, урт хонгилоор явж байгаа хэрнээ үзүүлэх гэж байгаа элементүүдээ гэнэт гарч ирэх байдлаар маш их хүлээлт үүсгэхээр дэглэж харуулсан байна.  Жишээ нь уламжлалт үзэсгэлэнд бид нэг том танхимд орж ирээд ерөнхий мэдээлэл авчихдаг. Харин үзэсгэлэнгийн дэглэлт нь урт хонгилоор явж эхлээд гэнэтийн мессеж гарч ирдэг, тэндээс дараагийн мессежийг авах хүлээлт үүсгээд, цааш цаашдаа гарах хүртлээ бүрэн цогц мэдээллийг авч чадаж байна. Мөн өнгөний тоглолтыг маш сайн ашигласан байна. Хүний сэтгэл зүйд хүрэх сонгодог өнгө бол хар улаан, дундуур нь цагаан өнгө орж ирдэг. Хар улаан өнгөөр тоглолт хийсэн байгаа нь  хүний сэтгэлзүйд маш хүчтэй нөлөөлөх техникийн ашигласан харагдаж байна.

  • Ц.Анударь, уран бүтээлч

Миний толилуулж байгаа Гар дор үзэсгэлэн маань залуу үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг контенпрари урлагаар дамжуулж хөндөж байна.  Энэ үзэсгэлэн маань 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл юм. Цаашдаа олон улсад нүүдлийн хэлбэрээр үргэлжилж гарна. Үүнийхээ эхлэлийг Монголоосоо эхэлж байгаа нь энэ үзэсгэлэн юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?