С.ГАНБААТАР, Ж.БАТЗАНДАН, О.МАГНАЙ,Э.ИЧИННОРОВ НАР ДЭВШЛЭЭ

2016-06-03  

Ийм 4 хүн нэг хэсэг нийгмийг бужигнуулсан. Өнгөт хувьсгал хийх шахсан гэж ажиглагчид хэлдэг. Төдөлгүй С.Ганбаатар МҮЭ-ийг онилсон. Дарга нь болсон. Тэгээд л маш том дэвсгэр суурьтай болж давшиж эхэлсэн. Үр дүнд нь УИХ-ын гишүүн болсон.

Ж.Батзандан, О.Магнай хоёр холбоотой мэт явдаг байсан. Ж.Батзандан Баянзүрх дүүргээс УИХ-ийн гишүүнээр сонгогдож, О.Магнай Сонгинохайрханд өвдөг шороодсон. АН О.Магнайг сул орхиогүй, Шударга Өрсөлдөөний Газрын даргаар томилсон. О.Магнай очингуутаа ямар ч УИХ-ын гишүүнээс илүү сонсогдохоор дуулиантай ажилласан. Тэр бас л бужигнуулсан. Хэвлэлийнхний анхааралд Шударга Өрсөлдөөний Газар гэж байгууллага орж ирсэн нь түүний л гавъяа. Түүнийг нам нь Сонгинохайранд дахин сойсон. О.Магнайг ямар ч гишүүнээс илүүтэйгээр тойрогтоо ажилласан гэж ажиглагчид дүгнэх нь бий.

Харин Э.Ичинноровын хувьд С.Ганбаатартайгаа адил "төөрч будилсан" нэгэн. АН-аа МАН-аар сольсон. Дэвшээд унасан. Энэ удаа МАН-аа орхисон. Бас л өөр нам сонгосон. Өөрийгөө хүний эрхийн хуульч гэж цоллох болоод удсан. Харин хуульчид энэ цолонд нь гайхсаар. Хүний эрхийн хуульч гэсэн статус огт байдаггүй. Хуулийн хэллэгэд "хуульч, өмгөөлөгч" гэсэн л нэр томьёо бий. Тиймээс хүний эрхийн хуульч гэсэн тусгайлсан нэр томьёо байдаггүй. Хуульч хүн бүр хүний эрхийг хамгаалдаг, үүний төлөө мэдлэг чадвараа зориулдаг гэж туршлагатай хуульчид хэлж байна. Энэ дөрөв дөрвүүлээ л дахин дэвшлээ.

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?