ОРОСУУД ДАЙНД ЯЛАГДАЖ БАЙГАА НЬ..

2022-03-05  

Biden tells Putin Ukraine invasion would bring swift, decisive response |  Al Arabiya English

АНУ -ын CNN агентлаг болон түүний холбоотон Английн ВВС телевиз Украйнаас цаг тутам мэдээлэл цацаж байна. - АНУ 25 жил дайтахдаа 2500 цэргээ л алдаж, асар их хохирол амссан. Харин Орос улс Украйны эсрэг өдөөсөн дайны эхний 10 хоногт л түүнээс 2 дахин буюу 5000 цэргээ алууллаа. Өчнөөн танк нь устсан. Цэргүүд нь мянга мянгаараа бууж өгч байна . Оросын арми чадвар муутай, техник нь хоцрогджээ гэж мэдээлж байна. Мөн Орос улс цэргийн хүчээ Алс Дорнодоос баруун хил рүүгээ зузаатгаж байна гэж нэмж мэдээллээ. Энэ янзаараа бол Украйн-Оросын дайн сунжрах төлөвтэй. Хамгийн гол нь Украйн-Оросын дайны зэрэгцээ АНУ-Оросын "мэдээллийн дайн" давхар өрнөж байна. Энэ дайнд Оросын тал илэрхий ялагдаж буй учир Орос улсын ерөнхий командлагч В.Путин хөрш зэргэлдээ орнуудад хандаж мэдэгдэл гаргалаа.Үүнд: - ОХУ хөрш зэргэлдээ орнуудынхаа талаар дотроо ямар нэгэн далд санаа агуулсан бодлогыг нууж, тээж явдаггүй. Бид хэнийг ч түрэмгийлэн эзлэх, эрхшээлдээ оруулахад чиглэгдсэн бодлого явуулдаггүй. Тийм харалган бодлого ч явуулах шаардлага ОХУ-д байхгүй юм !!! Украйнд болж буй арга хэмжээ бол Орос улсын эсрэг онилсон аюул заналыг зайлуулах, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө аргагүй хийж буй цэргийн арга хэмжээ мөн. АНУ болон Өрнөдийнхөн хэвлэл мэдээллээр дамжуулан бусдыг ОХУ-ын эсрэг турхирч, элдэв гүтгэлэг, доромжлол, дээр нь балмад үйл ажиллагааг явуулж байна. Тиймээс дээрх турхиралтанд үл автаж, бидний хоорондын харьцаанд сэв суулгаж болзошгүй аливаа алхмуудаас татгалзаж, улс хоорондын уламжлалт найрсаг харилцаагаа хэвийн төвшинд хойшдоо ч үргэлжлүүлэн явуулахыг уриалья. Барууныхан түүхэнд, урьд өмнө байгаагүй, хожид ч байж боломгүй эдийн засгийн хориг арга хэмжээг Оросын эсрэг тавьж байна. Тэглээ ч ОХУ-ыг сөхрүүлж чадахгүй. Хөрш зэргэлдээ орнуудтай урд өмнө тохиролцож хэрэгжүүлж ирсэн эдийн засгийн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлж чадахгүй. ОХУ хэзээд хөрш зэргэлдээ орнуудтайгаа найрсаг харилцаатай байсан. Улс төр болон эдийн засгийн төсөл, гэрээ хэлэлцээрүүд цаг хугацаандаа хэрэгжиж, хэвийн үргэлжлэх болно. Ингэж Путин хөрш орнуудад хандаж хэлсэн үгэндээ онцоллоо. Өөрөөр хэлбэл Монголчуудыг ч АНУ болон Өрнөдийнхний суртал ухуулга, турхиралтанд бүү авт. Тэгэж чадвал Гусинский Озеро-гоос Монгол улсын Эрдэнэт үйлдвэрийг эрчим хүчээр хангах, Монголчуудыг түлшээр хангахаа хэвээр үргэлжлүүлнэ гэх дохиог өглөө. Монгол улс түлш шатахуунаар ОХУ-аас 90 хувь хамааралтай хэвээр. Түлш тасарвал Монгол улсын эдийн засаг тэр чигтээ зогсох аюул нөмөрнө. Бодож үзэх л асуудал.

Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БЭСҮДСААРАЛ Д. Рэнцэнтавхай :Чи битгий суурин резидентура ажлаа хгд бай Энхбат аа! 2022-03-06
Rt:Чи битгий суурин, КГБ/ФСБ резидентура в Монголии ажлаа хгд байгаарай ТиВи9 ийн Энхбат аа! Нэмэлтээр энэнийг унш! ҮҮНД: Нэг өрнийн судлаач их ойлгомжтой тайлбарласан бв: Товчхондоо АНУ Өрнийн удирдагчдад, НАТО-д сонгогч иргэдийнхээ өмнө (парламент) тайлан тавих хариуц**** бдг. Тэнд хүний амь нас 1-рт! Оросын удирдагч Путинд хүний, цэргийн амь нас ю ч биш! Тэр хэнд ч "не подотчётный" тайлан тавихгүй! Ийм л ялгаатай!!! Жич: Энэ бдл манай үхэр малнуудад яаж ту****г гхр...Мангас Пу бол зоригтой мундаг , 40Ктын атаман хулигаан гоё агаа , Баадан ба НАТО бол аймхай хулчгар гөлөг чигчий хуруунууд ккк 2022-03-06
Үнэн:Оросын эсрэг арай дэндүү хар пропогандаа цацаж байгаа нь ухамсартай иргэд толгойг сэгсэрч, хэлэх үггүй болж байна. Хүмүүс цаад тархиа ажиллуулж аливааг цаад өодит баыдлыг харах хэрэгьэй бна. 2022-03-06
Рэнцэнтавхай АН -ын хүн болтой:Аль ч нам сонихдоггүй хүн..Өнгөн үгээд панаалдуулаап тархиа угаалгаж . Олон даынуудыг хүн ьөрлөхтөн харж байгаа. Дандаа адил тайлбар тавьдаг. Cnn, BBC Мэдээ бага conc! түүх судал. Тархиа ажиллужл! 2022-03-06
ОХУ ялна:Үнэн шүү. Орос ялагдвал МУ ч ялагдана. До****ын эзэд Оросыг дарчихвал дэлхий нийтийг хүслээрээ захирч байх хязгааргүй шуналтай. Орос дэндүү их байгалийн баялагтай нь барууныхны шуналыг хатгаад байдаг нь тодорхой. 2022-03-06
Ev khamt:.odoo baidal ****l uur bolson..! Nato ch Russiaas bolgoomjilj baigaa khedii ch Ukrian bolkhoor Nato d yaaran eslekh geed baidag..! USA Russiatoi shuud bish gekhed NATO.bolon Ukrianaar l dainiig udeekh alkham khiilee .! Ene dain tsaashid ch sunjirakh .baikh..! 2022-03-07
Ev khamt:.odoo baidal ****l uur bolson..! Nato ch Russiaas bolgoomjilj baigaa khedii ch Ukrian bolkhoor Nato d yaaran eslekh geed baidag..! USA Russiatoi shuud bish gekhed NATO.bolon Ukrianaar l dainiig udeekh alkham khiilee .! Ene dain tsaashid ch sunjirakh .baikh..! 2022-03-07
а:Эзлэн түрэмгийлэгч, дээрэлхүү хүмүүс муугаар төгдсөг жамтай, Украйны ард түмэн аугаа их эх орныхоо төлөө дайнд ялах нь гарцаагүй 2022-03-07
Х10:Хятад рүү нефть гаргаж бөйснаас өөрсөндөө хэрэглээчээ Дээрээс нь Хий авна л гэнэ Хийн хоолойгоо хамгаалга гээд ороод ирнэ шүү дээ 2022-03-07
Зочин:Оросууд байлдаагүй зүгээр л марш тактикийн сургууль хийж байгаа юм , цөөхөн 200 гаад мянган хүнээ татаж Украинд оруулсан Яг дайтаад эхэлвэл Украинчууд Оросын армийн өмнө сөхөрч л таарна Ялж байна энэ тэр гэх нь хэтэрхий эрт 2022-03-09
Мш:Орос, Путин 2 ыг салгаж ойлгох цаг нь болж!!! 2022-03-10
зочин :энхбат бол оросын хошного долоогч тролл шүү юу ч мэдэхгүй алан бомбоо 2022-03-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?