ЭНЭ ДАЙНЫГ ЭХЧҮҮД Л ЗОГСООЖ ЧАДНА, ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ УЛААН ТАЛБАЙД ЖАГСАЖ, ПУТИНЫГ ТҮЛХЭН УНАГАХЫГ ГУЙЯ..

2022-03-09  

No description available.

-Донецк гэж байхгүй. Бөмбөгдөөд дуусгасан. Өглөөний 07.00 цагаас л бөмбөгдөж байна. Эмнэлэг, сургууль, орон сууц... Бид Донецкод амьдрах нөхцөлгүй болсон. Бага насны хоёр хүүгээ дагуулан хонгил дамжсаар Львов хотод ирлээ. Эндээсээ Польш руу дүрвэнэ. (Залуухан украйн эмэгтэйн үгнээс)

- Би орос аав, украйн ээжтэй. Донецк хотоос амь зулбаж гарч ирлээ. Миний биеэр орос цус урсаж байгаа ч би оросуудыг буруутгаж байна. Энэ дайныг зогсоо гэж шаардаж байна. Энэ бол эрүүл хүний хийх үйлдэл огт биш. ( тэтгэврийн насны эмэгтэйн хэлсэн үгнээс)

- Миний хүү 18 настай. Хүүгээ би буу үүрээд дайнд явахыг зөвшөөрч чадахгүй. Энэ бол үхэл рүү хүүгээ түлхэж буйгаас ялгаагүй. Олзлогдсон орос цэргүүдийн дунд хүүгийн минь насны хөвгүүд олон харагдлаа. Мөн л амь насаа алдаж байна. Би эх хүн хүн. Мэдрэл муутай, сэтгэхүйн өвчтэй энэ хүний өдөөсөн утга учиргүй дайнд хүүгээ алдах хүсэл алга. Дайнд хүүгээ илгээж буй Орос эхчүүдийн сэтгэл ч надтай адил зовж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Орос эхчүүд ээ! Улаан талбайд эсэргүүцлийн жагсаал хийгээч. Хайртай үрийнхээ амийг авраач. Энэ мэдрэл муутай, сэтгэхүйн өвчтэй хүнийг албан тушаалаас нь түлхэн унагаагаач. Эхчүүд та нар л үүнийг чадна. Та бүхнээс гуйж байна. Ингэж байж л дайн зогсоно. Эхчүүд үрсээ хамгаалж чадна гэж 40 гаран насны украйн эмэгтэй нулимсаа дуслуулан Украйны телевизээр дамжуулан Орос эхчүүдэд хандлаа.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?