АМЕРИКЧУУД " БИОЛОГИЙН" ДАЙНД ЗЭХЭЖ БАЙСНЫГ ОРОСУУД ИЛРҮҮЛЛЭЭ

2022-03-09  

No description available.

 Ингэж Хятад улсын Гадаад Харилцааны Яамны төлөөлөгч Жао Лижиан хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдлээ. Украйнд илэрсэн Америкийн биологийн лаборатори дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Дээд зэргийн нууцлал бүхий дээрхи биологийн лабораториудад хүн төрөлхтөнд заналхийлсэн үлэмж хэмжээний аюултай бодис хадгалж, цэрэг дайны зорилгоор ашиглахаар төлөвлөж байжээ. Украйнд хийсэн Оросын цэргийн ажиллагааны явцад эдгээр байгууламжийг АНУ цэргийн зориулалтаар ашиглах гэж байсныг илрүүлсэн байна. Украйн дахь АНУ-ын ЭСЯ-ны албан ёсны мэдээллээр Украин улсад илэрсэн биологийн 26 лаборатори нь Америкийн Батлан Хамгаалах яамны хатуу хяналт дор үйл ажиллагаагаа эрхэлж байжээ. Украины нутаг дахь биологийн хортой бодисыг бүгдийг нь эдгээр лабораторид хадгалж, судалгааны бүхий л ажиллагааг АНУ удирдаж байсан нь тогтоогджээ. Түүнээс гадна АНУ-ын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээллийг ил болгохгүй тушаал үйлчилж байж. Европын холбоо энэ асуудалд анхаарал хандуулж, энэ хортой, аюултай бодисыг агуулсан биологийн лабораторийн аюулгүй байдлыг хөндлөнгийн багаар хянан шалгуулах санал гаргалаа. Мэдээж, энэ лабораторийг хамгийн сайн мэдэх АНУ зарим мэдээллийг олон нийтэд огт цацахгүй байхыг хүсчээ.

-Украйны газар нутагт Оросын цэргүүдийн илрүүлсэн , хүнд төрөлхтөнд заналхийлсэн, цэрэг дайны зориулалтаар ашиглахаар зэхэж байсан эдгээр биологийн 26 лаборатори нь том мөсөн уулын дөнгөж оройн хэсэг юм. АНУ нь дэлхийн 30 оронд биологийн 336 лаборатори ажиллуулж буй. Форт Детриктэд цэрэг дайны зориулалтаар туршилт ч хийсэн гэж Хятад улсын ГХЯ-ны төлөөлөгч Ли тодотголоо. Оросын цэргийн ажиллагаагаар ил болсон энэ лабораториудын талаар АНУ-ын түнш, сүлбээтэн Европын Холбоо ч хатуухан байр сууриа илэрхийлж эхэллээ.

-Сүүлийн хорин жилийн турш АНУ биологийн зэвсэг хөөж буй. Энэ талынхаа мэдээллийг хэнтэй ч хуваалцдаггүй. Энэ нь олон улсад сэжиг төрүүлсэн. Тиймээс Хятад улсын зүгээс биологийн лабораториудын ( АНУ дотор болон гадаадын улс орнуудад байгуулсан) цэрэг дайны зориулалтын үйл ажиллагааны талаар АНУ-аас тайлбар сонсох ёстой гэж нэмж хэлснийг дэлхийн улс орнууд, тэр дундаа өрнөд дэмжлээ. Вашингтон Украйныг биологийн зэвсгийн талбар, бааз болгож байсан нь ил болсноор Европын олон орон Вашингтонд итгэл алдарч, дахин хуваагдал үүсэх төлөвтэй болжээ.

No description available.

Biological warfare: A global security threat - Modern Diplomacy

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin :Хөгшин жо үхэн хатан хамгаалаад байсаны цаад нууц учир нь ийм л байсан юм байна л даа. 2022-03-09
ум мани:емеереед байгаа америк чинь ийм л байна даа.украйнчуудыг дайны талбар болгож , харамсалтая 2022-03-10
Хогын пропаганда сайт, путлерээс хэдийг авдаг вэ?:Хаха улаан цайм орос хятадын нийлсэн пропагандаг нийтэлдэг болждээ, очиж очиж хятадуудын үгэнд итгэдэг болцон уу тээ, оросуудын ард хятад 100% зогсож байгаа, наанаа бол энх тайван энээ тэрээ гээд жүжээд л байдаг, наад захын пропагандагаа ялгаж салгаарай нөхдөө, бүх цаг үеийн сүпер пропагандаг дотооддоо ч гадагшаа цутгадаг улс 1т Хятад, 2т Орос... Барууны мэдээлэл шууд итгэ гээгүй, тэнд чинь ядаж олон бие даасан эх сурвалж бий, үгээ хэлэх эрх бий. Манай масс үнэхээр эмзэг байгаа шүү, ялангуяа 70 80 аад оны оросын фанаат, одоо ядруухан яваа учраас улс орноо үзэн ядаж бэтгэрсэн хаягдсан бүхэл бүтэн үе бий, тэд хэнийг ч хайрлахгүй, путлерээ дэмжиж СССР ээ хамгаалж сууж залуу үе лүүгээ дайрч кайф авдаг л нөхдүүд. Хятад цус судлаачид хүртэл оросыг өмгөөлж л байвал л хятадуудын үгийг үнэн зөв гээд ярьж мэдхээр. Дайныг зөвтгөх шалтгаанаа араас нь ингэж гаргаж ирэх бол классик пропоганда юмаа хө. Орос хятадын гөлөг улс болно, оросын иргэд гадаад руу зорчих байтугай ажилаасаа гарах ч эрхгүй болсон, нэг үг ган хийвэл 15н жил шоронд гусуулна, сошиал медиа ч байхгүй, хэдхэн путлерийн пропаганда тв үлдсэн, бид дунд нь өрөвдөлтэй сэндвичний гол... Эргэн тойрны 30 эргэм гайгүй залуус хүртэл заримдаа оросууд зөв, алаад өг хогчино гэцэн л хөөрцөн харагдах юм, эмгэнэл шүү энэ 2022-03-11
Зочин:Зарим vхэр монгол чууд баидениг долоож баина хн торлохтоний эсрэг хэн цомийн **** хэрглсэн билээ Ирак Иран Ливи хэн даирж ороод газарын тосыг баялагийн аваад яавсан улс хэн билээ евреи ард тvмэниг хэн аврлаа монгол хулгаичдын эх орон хов яарыдаг 2022-03-11
зочин:Байден гэгч өвгөнийг үхэн хатан өмөөрөөд байгаа монголчууд ер нь цэвэр монгол хүн мөн үү. Юм уншдаггүй, ойлгодоггүй, "ардчилал, хүний эрх" гэдгээс өөр юм сонсоогүйгүй, түүнийхээ учрыг ч ойлгодоггүй улс шиг байгаа юм. Юм уншиж мэдлэгээ дээшлүүлмээр юм. 2022-03-11
Зочин:Аймаар мэдээллүүд их гарах юмаа. Билл Гейтс короно суларч байгаа ч гэсэн дараагийн хүчтэй вирустэй нүүр тулахад бэлтгэ гэж мэдэгдээд байсан. Далдыг мэддэг далай лам биштэй тэр, шинэ вирус тархахыг яаж мэдээд байна. Хүүхэд хулгайлдаг гэмт бүлэглэлийн толгойлогчтой холбоотой танил байсан гэсэн шалтгаанаар эхнэр нь салсан гэсэн мэдээ яваад байсан. 2022-03-12
DR UROLOGIST:Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум до****ыг 780,000 ам.до****аар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. 2022-03-18
DR UROLOGIST:Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум до****ыг 780,000 ам.до****аар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. 2022-03-18
DR UROLOGIST:Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум до****ыг 780,000 ам.до****аар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. 2022-03-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?