ГАХАЙН ЗҮРХ СУУЛГУУЛСАН ХҮН ХОЁР САРЫН ДАРАА НАС БАРЖЭЭ

2022-03-10  

Гахайн зүрх суулгуулсан хүн хоёр сарын дараа нас баржээ

Америкийн мэс заслын эмч нар дэлхийд анх удаа хүнд генийн өөрчлөлттэй гахайн зүрх шилжүүлэн суулгасан юм. Гэвч 57 настай Дэвид Беннет шинэ зүрхнийхээ ачаар хоёр сар амьдраад нас баржээ. 

Шилжүүлэн суулгах донорын эрхтний дутагдлын улмаас түүнд гахайн зүрх суулгаад байв. Мэс заслыг энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хийсэн бөгөөд эхэндээ зүрх нь хэвийн ажиллаж байсан ч сүүлийн өдрүүдэд биеийн байдал нь муудсан байна. Түүнийг гуравдугаар сарын 8-ны өдөр нас барсан тухай Мэрилэнд мужийн их сургуулийн дэргэдэх эрүүл мэндийн төвийн эмч нар мэдээлжээ.

Беннет зүрх судасны хүнд өвчтэй байсан бөгөөд гахайн зүрх суулгуулах туршилт түүний хувьд цорын ганц боломж нь байв.  Хагалгаанаас өмнө тэрээр зургаан долоо хоногийн турш сэхээн амьдруулах аппаратад хэвтсэн ч донор олдоогүй байна.

Мэрилэндийн их сургуулийн мэргэжилтнүүд Беннетэд гахайн зүрх шилжүүлэн суулгах зөвшөөрлийг эрх баригчдаас авчээ. Өвчтөний хүү бага Дэвид Беннет энэхүү галзуу мөрөөдөл, инновацлаг цаг мөч, түүхэн үйл явдлын нэг хэсэг болсондоо талархал илэрхийлье гэсэн байна. Мэс заслын дараа аав нь гэр бүлийхэнтэйгээ цаг хугацааг өнгөрүүлж, Супер Боул тэмцээн үзэж амжсан бөгөөд удахгүй гэр лүүгээ харьж, Лаки нохойтойгоо уулзах найдвар тээж байсан тухай хүү нь ярьжээ.

Эрдэмтэд амьтдын эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах судалгааг удаан хугацаанд хийж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд гахайн бөөр шилжүүлэн суулгасан ч өвчтөний тархи нь үхэжсэний улмаас нас баржээ.

Эмч нар гахайн зүрх шилжүүлэн суулгах хагалгаа нь олон өвчтөнд амьдрал бэлэглэнэ гэж найдаж байв.

Эх сурвалж: ВВС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?