МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРЭХ ИРГЭДЭЭС PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ШААРДАХГҮЙ

2022-03-14  

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс иргэдээс коронавирусны PCR болон түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй.

Гадаадын жуулчин манай улсад ирсний дараа нэмэлт шинжилгээ авч, ямар нэгэн хорио тусгаарлалтад оруулахгүй, хөдөө орон нутагт зорчиход нэмэлт шаардлага тавихгүйг БОАЖЯ мэдээллээ. Мөн бүх хүн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. 

МИАТ ТӨХК бүх зорчигч, үйлчлүүлэгчээс амны хаалт зүүхийг шаардаж, зорчигчдыг зөвхөн суудлын дугаараар суулган, зайлшгүй тохилдолд өөр суудалд шилжүүлж байгаа. Нислэгийн тийз борлуулалт, зорчигч үйлчилгээ, агаарын хөлгийн бүхээг зэрэг үйлчилгээний танхим, тасалгаанд гар ариутгах бодис байрлуулан, 4 цаг тутамд ариутгал, 1 цаг тутамд агааржуулж цэвэрлэж байна. Мөн нислэг бүрийн дараа агаарын хөлгүүдэд Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) зөвлөмж, "Боинг" компанийн зааврын дагуу ариутган халваргүйжүүлдэг аж. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?