А24: ПЕРУГИЙН ЛИМА ХОТОД НЕФТЬ АСГАРСНЫ УЛМААС ДАЛАЙ ТЭНГИСТ НОЦТОЙ АЮУЛ УЧИРЧ БАЙНА

2022-03-14  

Сар гаруйн өмнө Перугийн Лима хотод нефть боловсруулах үйлдвэрээс далайд нефть асгарсны улмаас байгаль орчинд ноцтой аюул учирч байгааг байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Эрх баригчид нефть асгарсан далайг цэвэрлэх кампанит ажлыг эхлүүлээд байна. Мөн байгаль орчны мэргэжилтнүүд, малын эмч нар ургамал, амьтны амь нас эрсдэж байгааг мэдээлж, хүмүүс химийн бодисоос болж халдвар авах эрсдэлтэй байгааг анхааруулж, нийслэл хотын экосистемд заналхийлж буй ноцтой асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн эрх баригчид хангалтгүй ажиллаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Малын эмч Раул Беренгуэль хэлэхдээ, энэ асуудлыг янз бүрийн үндэсний байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх боломжтой  ба зохион байгуулалт муу байгаа нь нөхөн сэргээх ажилд ноцтой саад учруулж байна.

  • Хуан Мелхор-Анкон хотын загасчин

Бид 2 жил тахал өвчинд нэрвэгдсэн ч, сүүлийн үед Анкон дахь загасчлал сайжирч бүх зүйл хэвийн болж эхэлсэн. Бид цар тахлын улмаас маш их зовлон зүдгүүр, асуудал туулсаны дараа хөөрч, эдийн засаг маань сайжирч, загасчдын амьдрал сэргэнэ гэж найдаж байсан ч газрын тосны асгарснаар бид бүх зүйлээ алдсан.

  • Рауль Беренгуэль-малын эмч

Газрын тос асгарсан нь олон үр дагаварт хүргэж, олон амьтад үхсэн.  Энэ үйл явдал урт хугацаанд нилээн том нөлөө үзүүлнэ. Одоогоор хэд хэдэн амьтан, хүрээлэн буй орчин нөлөөлж байна.

Төрийн байгууллагууд бусад байгууллагуудтай хамтран илүү зохион байгуулалттай, шуурхай удирдлага, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болж, хариу арга хэмжээ хурдтай авах нь зүйтэй гэж би үзэж байна. Эхэндээ жаахан уялдаа холбоогүй байсан ч одоогоор хэд хэдэн байгууллага нэгдээд байна. Амьтдын үхэл бол маш том сургамж юм.  Хүн төрлөхтөнд ч бас том аюул заналтай.

  • Педро Алварес-Бахиа Бланкагийн загасчин

Тэд амьтдад хүрч болохгүй, тэдэнтэй шууд харьцахгүй, усанд орохгүй байхыг зөвлөсөн. Би анх үхсэн шувуудыг харах гэж далайд ороход хамгийн түрүүнд уушиг өвдөж байсныг мэдэрсэн. Буцаж ирээд би ядарч туйлдсан бөгөөд хамгийн түрүүнд COVID байх гэж бодсон. Миний эрүүл мэндийг хэн хариуцах вэ?

  • Стефани Торрес-SOA Перу төрийн бус байгууллагын ерөнхийлөгч

Аюулд өртсөн загасчид, худалдаачдын нарийн тоо байхгүй байна. Загас олборлодог загасчдаас эхлээд далайн эрэг дээр байдаг ТҮЦ эзэмшигч гэх мэт жижиг худалдаачид 3000 гаруй өрх байна.

Нефть Асгарсан даруйд иргэний нийгмийн эвсэл байгуулагдсан. Перу улсад Conciencia Marina, WWF гэх мэт хэд хэдэн байгууллага байдаг. 10 гаруй байгууллага оролцож байгаа бөгөөд олон асуудлаар ажиллаж эхэлсэн. Перугийн SOA төрийн бус байгууллага залуучуудыг чадавхжуулах, далай тэнгисийг хамгаалах чиглэлээр залуучуудыг сургах ажилд илүү анхаардаг.  Энэ үйл явдал бидэнд хор хөнөөл учруулна гэдгийг ойлгож байгаа  тул шууд хамтран ажиллахыг зорьсон.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?