ИХ БРИТАНИЙН ТУСГАЙ АЛБАД ПУТИНИЙ ЛОНДОН ДАХЬ ХӨРӨНГИЙГ ХАЙНА

2022-03-16  

Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг хатан хааны тагнуулын албаны дэмжлэгтэйгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эзэмшлийн байж болзошгүй хөрөнгийг Лондонд хайна гэж “The Daily Telegraph” сонин эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

"Үүн дээр ажиллаж байгаа хүмүүс бий. Клептократ үйлдэлтэй тэмцэх тусгай бүлэг ийм ажлуудад анхаарлаа хандуулна. Тус бүлгийн мэргэжилтнүүд нь Путин болон түүний ойрын хүмүүсийн мөнгийг хайна" гэж эх сурвалж хэлсэн байна.

Их Британийн хориг арга хэмжээнд өртсөн оросуудын хөрөнгийг олохоор ажиллах шинжээчдийн тусгай бүлэг байгуулна гэж тус улсын Засгийн газар урьд нь мэдэгдсэн юм. Оффшор компаниудын сүлжээгээр дамжуулан хуурамч нэр дээр бүртгэгдсэн байх магадлалтай тул энэ нь хүнд ажил байх болно гэж мэдэгдэж байв. Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг зөвхөн оросуудын төдийгүй хоригийн жагсаалтад багтсан Беларусийн иргэдийн хөрөнгийг хайх энэхүү тусгай бүлэгт ажилтнууд нь орно гэдгийг тус хэвлэлд нотолжээ.

Гуравдугаар сарын 10-нд Их Британийн эрх баригчид тэрбумтан, хөл бөмбөгийн "Челси" клубийн эзэн Роман Абрамович, "Роснефть" компанийн ерөнхий захирал Игорь Сечин, "Россия" банкны дарга Дмитрий Лебедев, ВТБ банкны тэргүүн Андрей Костин, "Газпром" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Миллер, "Транснефть" компанийн тэргүүн Николай Токарев нарыг хоригийн жагсаалтад оруулсан юм. 

В.Путин барууны орнуудын хориг арга хэмжээнд өртсөний дараа түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Оросын Ерөнхийлөгчид гадаадад хөрөнгө байхгүй гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ЛОНДОН. /The Daily Telegraph/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR UROLOGIST:Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум до****ыг 780,000 ам.до****аар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. 2022-03-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?