Д.СУМЪЯАБАЗАР: АВТОМАШИНЫ БҮРТГЭЛ, ТАТВАР ХОЛБООТОЙ ЯВНА

2022-03-17  
Нийслэл дэх тээврийн хэрэгслийн тоо өдөрт 450 мянгаас 665 мянга гэж өөр өөр дүнтэй мэдээлэгдэж байгааг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг дээр онцлов. Тиймээс автомашинуудыг бүрэн бүртгэлжүүлэх, ингэхдээ нийслэлээс бүртгэдэг, хянадаг байх, улмаар бүртгэл, татвар хоорондоо холбоотой байх ёстойг тодотгов.

2020 онд Монгол Улсын иргэд 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх цаг хугацааг түгжрэлд алдсаныг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн хэлж байна. Улсын хэмжээнд жилд 1.5 тэрбум ам.долларын тоног төхөөрөмж худалдаж авдаг. Үүний 460 сая ам.долларыг автомашин худалдаж авахад зарцуулжээ.

Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлгээр нийслэл хотын автозамын ачаалал түгжрэлийг шийдэх гарцыг ярилцаж, энэ чиглэлээр хотын удирдлага хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж байна. 

Түгжрэлийн гарц, шийдэл, боломжийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулахдаа, “Улаанбаатар хотын сүүлийн 30 жилд төлөвлөлтийн алдаатай явж ирсэн. Энэ алдааг гурван сар, гурван жилд шийднэ гэвэл эндүүрэл. Харин үе шаттай, судалгаа, төлөвлөгөөтэй ажлыг хийх шаардлагатай байна гэв. Тэрээр, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороог байгуулсан.

УИХ, Засгийн газраас нийслэлийг маш сайн дэмжиж байгаа. Түгжрэлийг бууруулахад зөвхөн зам, гүүр, зогсоол тавиад, дугаарын хязгаарлалт хийгээд шийдчихгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, төлөвлөлт, зөв зохицуулалт, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх, парк шинэчлэх, явган болон дугуйн замын тохижилт зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Бүх зүйл цогцоороо явж байж, энэ түгжрэлийг шийднэ” гэлээ.

2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?