ОХУ-ААС ГАРГАХЫГ ХОРИГЛОСОН БАРААНЫ ЖАГСААЛТАД ЮУ БАГТАВ

2022-03-18  

“Засгийн газар 2022 оныг дуустал ОХУ-аас гаргахыг хориглосон импортын барааны жагсаалтыг гаргалаа” гэж ОХУ-ын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мягмар гаригт мэдээллээ. Ийм жагсаалтыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тушаалаар гаргасан байна.

Жагсаалтад технологи, харилцаа холбоо, эмнэлгийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуйн машин, цахилгаан тоног төхөөрөмж, төмөр замын вагон болон зүтгүүр, чингэлэг, турбин, металл болон чулуу боловсруулах машин, дэлгэц, проектор, хавтан зэрэг нийт 200 гаруй нэр төрлийн бараа багтсан байна. Оросын зах зээлд тогтвортой байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай гэж хэвлэлийн албанаас нэмж хэлэв.

Жагсаалтад орсон бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), Абхаз, Өмнөд Осетийн орнуудаас бусад улс руу ОХУ-аас экспортлохыг түр хугацаагаар хоригложээ. Эдгээр улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг Хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам, Үйлдвэр худалдааны яам, Байгалийн нөөцийн яам олгоно.

Мөн Засгийн газар ОХУ-аас найрсаг бус улс руу зарим төрлийн мод экспортлохыг түр хугацаагаар хязгаарласан. Энэ арга хэмжээ мөн 2022 оныг дуустал хэрэгжинэ.

Гуравдугаар сарын 7-нд ОХУ-ын Засгийн газар Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай холбогдуулан барууны орнууд авсан хориг арга хэмжээний хариуд "найрсаг бус улс"-ын жагсаалтыг баталжээ. Үүнд ЕХ-ны гишүүн орнууд, түүнчлэн Австрали, Албани, Андорра, Их Британи (Жерси, Ангилья, Британийн Виржиний арлууд, Гибралтар орно), Исланд, Канад, Лихтенштейн, Микронез, Монако, Шинэ Зеланд, Норвеги, БНСУ, Сан-Марино, Хойд Македон, Сингапур, АНУ, Тайвань, Украин, Монтенегро, Швейцарь, Япон багтжээ.

Маргааш нь Ерөнхийлөгч Владимир Путин оны эцэс гэхэд ОХУ-аас экспортлох, зарим бүтээгдэхүүн, түүхий эдийг импортлохыг хориглох, тэдгээрийн жагсаалтыг Засгийн газар тогтоохыг үүрэг болгосон. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэхүү хязгаарлалт нь ОХУ-ын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн хувийн хэрэгцээнд зориулсан тус улсаас импортлох, гаргах бараа, түүхий эдэд нөлөөлөхгүй. Өмнө нь Аж үйлдвэр, худалдааны яам Оросын үйлдвэрлэгчдэд бордооны тээвэрлэлтийг зогсоохыг зөвлөж байсан.

Эх сурвалж: www.vedomosti.ru, Зууны мэдээ сонин, З.Батцэцэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?