ШАНХАЙН -DISNEYLAND-ИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААЖЭЭ

2022-03-21  

ШАНХАЙ. /BBC/. Шанхайн “Disneyland”-ийн захиргаа сүүлийн үед халдварын шинж тэмдэггүй тээгчдийн тоо хурдацтай нэмэгдэж, хотын халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 21-нээс амралт зугаалгын уг паркийг түр хугацаагаар хааж байгаагаа “WeChat” хуудсандаа мэдэгджээ.

Үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх хугацааг паркийн удирдлага мэдэгдэлдээ тодорхой дурдаагүй бөгөөд “COVID-19”-ийн тархалтын нөхцөл байдалд мониторинг хийх шаардлага байгаатай холбон тайлбарлажээ. Өнгөрсөн долоо хоногт Шанхайд халдварын шинж тэмдэггүй 1600 гаруй, шинж тэмдэгтэй хэдэн арван тохиолдол илэрсэн байна. Уг парк коронавирусний халдварын тархалтын улмаас өмнө нь өнгөрсөн оны 11 дүгээр сард хэд хоногоор үйл ажиллагаагаа зогсоож байсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?