А24:ТАЙЛАНД УЛСАД ХОГ ХАЯГДАЛ ТОМ АСУУДАЛ БОЛЛОО

2022-03-21  

Дэлхийн аялал жуулчлалын томоохон хотуудын нэг болох Тайландын Бангкок хог хаягдлаас болж хүндхэн асуудалтай нүүр тулгарчээ. Тайландын Байгаль орчны газар болон Бангкок хотын захиргаанаас гаргасан үзүүлэлтээр нийслэл Бангкок хотод өдөрт дунджаар 8,000 гаруй тонн хог хаягдал үүсэж байна. Харамсалтай нь энэхүү цочирдмоор тоо  асар хурдацтай нэмэгдэж байгаа талаар тус хэлтсийн ажилчид дурдаад хамтын ажиллагаа, хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг онцолжээ. Тэд дахин боловсруулсан материал ашиглах, байгальд хортой гялгар уутны оронд даавуу, цаасан уут хэрэглэхийг уриалав. Эрх баригчид дахин боловсруулсан хог хаягдлыг ашиглахыг дэмжих аян өрнүүлэх болно хэмээн Хог хаягдлыг цуглуулах албаны дарга Хун Сатхит мэдэгдсэн байна.

  • П.Нэт - иргэн

Хүмүүс амьдран суугаа эх дэлхий газар нутгаа цэвэрхэн байлгах хэрэгтэй. Бид орчин тойрноо хайрлаж болон бие биендээ туслах шаардлагатай байна.

  • Гольф - Хог цуглуулах хэлтэст ажилладаг

Бангкок хотын хог жил бүр нэмэгдэж байна. Тиймээс бидэнд хамтын ажиллагаа нэн шаардлагатай байна. Юуны түрүүнд гялгар уут хэрэглэхгүй байх,  даавуун уут дахин боловсруулах боломжтой цаасан аяга зэргийг ашиглах хэрэгтэй. Хэрэв бид эдгээрийг худалдаж авч,  ашиглавал хог хаягдлыг задлах өөр нэг хувилбар болно. Мөн хог хаягдлыг дахин ашиглах нь илүү үр дүнтэй.

  • Хун Сатхит - Хог цуглуулах албаны дарга

Энэ бол чухал асуудал. Хог нь нэмэгдээд улс орон, байгаль орчин бохирдож, замбараагүй байна. Огтхон ч цэвэр цэмцгэр харагдахгүй байна. Мөн олон төрлийн нян үржиж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд дахин боловсруулсан хог хаягдлыг ашиглах талаар аян өрнүүлмээр байна. Энэ нь хогноос ашиглаж болох зүйлээ авах ёстой гэсэн үг. Гялгар уутны оронд даавуун уут ашиглавал хог хаягдлын хэрэглээг багасгах сайн талтай.

  • Чай - иргэн

Хүн бүр ухамсартай байх ёстой гэж би боддог. Үүнийг ганц нэг агентлаг эсвэл хэн нэгэн сайжруулахгүй. Хүн бүр оролцох ёстой. Ядаж хорт хог хаягдал, ерөнхий хог хаягдлыг ялгаж салгах замаар үүнийг арилгахад туслах ёстой. Хүн бүр хогийн савныхаа хэмжээг багасгахын тулд урам зоригтой, кампанит ажил өрнүүлээсэй гэж би хүсч байна. Ингээд л болоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?