ОРОСЫН "Z" ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ДАЛД УТГА ЮУ ВЭ?

2022-03-21  

Орос, Украины хооронд үүсээд байгаа зөрчилтэй холбоотойгоор ОХУ-ын зэвсэг, техникүүд болоод тамирчдын дүрэмт хувцсан  дээрх “Z” тэмдэглэгээ дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тиймээс энэ тэмдэгтийн шалтгааны талаарх  Америкийн “Parade” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.

ОХУ-ын барилга, сурталчилгааны самбарууд дээр байршсан латин цагаан толгойн хамгийн сүүлчийн  “Z” үсгийн бэлгэдэл нь чухам юу болох талаар баттай мэдээлэл одоогоор байхгүй. Улс, орон бүр болоод судлаачид өөр өөрсдийн өнцгөөр тайлбарлаж байна.

Хамгийн эхэнд “People” сэтгүүлийн мэдээлснээр “Z” нь Оросын зэвсэг, техникийг бусдад таниулах зорилготой эсвэл “Z” нь Оросоор “запад” буюу “баруун” гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн таамаглал байна. Үүнээс гадна энэ үсэг нь хүүхдийн төлөө, ялалтын төлөө гээд олон утгыг илэрхийлэх боломжтой гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Саяхан Оросын жагсагчид , “Zachem” буюу англиар “Юуны төлөө” хэмээх самбар барьж алхсан нь ч “Z” тэмдэглэгээтэй холбоотой хэмээн үзэх хэсэг ч байна.  Гэхдээ энэ тэмдэгтийг Украин руу довтолсноо зөвтгөх Оросын арми, Засгийн газар хамгийн их идэвхитэй ашиглаж байгаа нь далд утга нь хүмүүсийн таамаглалаас огт өөр байж болно гэдгийг илтгэж байна хэмээн үзжээ.  Харин ОХУ-ын Батлан хамгаалахын яам “Z” нь ялалтын төлөө, “V” нь “Бидний давуу тал бол үнэн” гэсэн утгыг илэрхийлнэ хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?