Украйн НАТО-гийн гишүүн орон байсан бол АНУ шууд хамгаална. Тиймээс Украйны газар нутагт бид цэрэг зэвсгээ оруулахгүй. Бид цэргээ оруулчихбал дайны хамрах хүрээ томсоно. Дайн АНУ, ОХУ-ын хооронд Европ тивд өрнөнө. АНУ, ОХУ -ын аль аль нь цөмийн зэвсэгтэй. Тиймээс дайн дэгдэхээс АНУ болгоомжилж байна. Харин Орос улс Украйныг гэтэл Европын холбооны аль нэг улсад халдах тохиолдолд АНУ цэргээ оруулах тушаал буулгана. Бид НАТО-гийн гишүүн орны нэг сөөм ч газрыг бусдад өгөхгүй гэж Пентагоны тэргүүн Остин мэдэгдсэн байна.
Б.ПҮРЭВДОРЖ