МОНГОЛЧУУДЫН ТАЛ НЬ АЖИЛГҮЙ БАЙНА

2022-03-22  

Монгол улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш наснаы 2 сая 104 мянган хөдөлмөрийн насны иргэн байна. Үүнээс 979.6 мянга буюу 46.5 хувь нь эрэгтэй 1 сая 125 мянга буюу 53.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд  1.1 сая иргэн ажил хийж байгаа бол ажиллах хүчээс гадуурх 878.2 мянган хүний 45.1 мянга нь ажил хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн  байгааг ҮСХ-ноос мэдээллээ.

Тэднийг дотор нь задалж үзвэл:

  • 45.1 мянга нь боломжит ажиллах хүч,
  • 99.4 мянга нь ажилгүй иргэд,
  • 6.8 мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч нар байна.
  • С. Уугантуяа – Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга

Монгол улсын хэмжээнд 15 буюу түүнээс дээш хөдөлмөрийн насны 2 сая 104 мянган иргэн байна. Үүнээс 979.6 мянга буюу 46.5 хувь нь эрэгтэй 1 сая 125 мянга буюу 53.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд хувьд 15 ба түүнээс дээш насны суурин хүн ам бол 220 мянга байдаг. Үүнээс 129.6 мянга нь ажиллах хүчинд багтаж байна. Энэ нь өмнөх оны тооллогоос 6 хувиар өссөн үзүүлэлт гэсэн үг.

  • Г. Цэцэгмаа - Ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн  

Манай дүүргийн хэмжээнд нийт хөдөлмөрийн насны 220 мянган иргэн байгаагаас 20 мянган ажилгүй иргэд. Ажилгүй иргэдээс 840 иргэн л ажил хайгч иргэнээр бүртгүүлсэн байна. Эдгээр бүртгүүлсэн иргэдэд эхний 2 сарын байдлаар 240 иргэнийг ажлын байранд зуучлан оруулсан. Манай хэлтэст 41 ажил олгогчдын 361 ажлын байр нээлттэй зарлагдсан байгаа. Эдгээр зарлагдсан ажлын байрны 30 хувь нь үйлчилгээний салбарт, 40 хувь нь үйлдвэрлэлийн салбарт мөн улирлын ажил эхлэхтэй холбоотой уул уурхай, зам, барилгын ажлын захиалгууд бас ирсэн.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?