ЯПОНД ГАНГААР ХИЙСЭН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ СҮҮЛИЙН 13 ЖИЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

2022-03-23  

Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, ОХУ-д авсан хориг арга хэмжээ нийлүүлэлтийн сүлжээг тасалдахад хүргэсэнтэй холбоотойгоор гангаар хийсэн барилгын материалын үнэ Японд сүүлийн 13 жил найман сарын дээд хэмжээнд хүрч өссөн байна.

“Nikkei” сонинд мэдээлж буйгаар, Японы “Tokyo Steel” компани барилгын материалынхаа үнийг 6-9 хувиар нэмжээ. Тухайлбал, барилгын салбарт өргөн хэрэглэгддэг “Н” үсгийн хэлбэртэй дам нурууны үнэ нэг тонн нь 121 мянган иен (одоогийн ханшаар 1000 орчим ам.доллар) болсон байна. Харин барилгын материалын өөр нэг компани болох “Kyoei Steel” барилгын карказанд ашигладаг ган арматурын үнийг 7 орчим хувиар нэмжээ.

2020 онд дэлхийн гангийн экспортын 11 орчим хувийг Орос, Украин эзэлжээ. Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдал болон тус улсад эхлүүлсэн “цэргийн ажиллагааны” дараа ОХУ-д авсан хориг арга хэмжээний улмаас нийлүүлэлтэд үүссэн асуудал улам нэмэгджээ. Хаягдал төмрийн эрэлт, нийлүүлэлт ч хязгаарлагдмал болсон байна.

Үүнээс гадна, Японы барилгын компаниуд мод, өнгөлгөө, бетон зэрэг барилгын бусад материалуудыг өндөр үнээр худалдан авахад хүрч байгаа аж. Японы банкнаас гаргасан компаниудын бараа бүтээгдэхүүний үнийн тайланд дурдсанаар мод, ган зэрэг барилгын материалын индекс хоёрдугаар сард 124.6 (15 жилийн дундаж нь 100 орчим байсан) болж, дээд түвшинд хүрсэн нь жилийн өмнөхөөс 18 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Эх сурвалж: ТОКИО. /Nikkei/, Зууны  мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?