А24:АЛХАЛТЫН ХОЛБОО НЬ ЯВГАН АЯЛЛЫН СПОРТЫГ ОЛОН УЛСАД СУРТАЛЧЛАХАД ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-03-23  

“Монголын Явган Алхалтын Холбоо” (MWA) нь явган алхалтын олон төрөл зүйлүүдийг хөгжүүлж, үндэсний хэмжээний сүлжээ байгууллага болохоор зорин ажиллаж байна. Одоогоор хөдөө орон нутгийн хэд хэдэн томоохон бүсийн төвүүдэд өөрийн салбар холбоог байгуулан 2000 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Холбооны гишүүд нь Монгол улсын аль ч бүс нутагт алхсанаас үл хамааран алхалтын оноо цуглуулах нэгдсэн цахим платформыг мөн үүсгэж ажиллаж байгаа аж. Монголын Явган Алхалтын холбооны Ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улс өмнөд хэсгээрээ говь цөл, үргэлжилсэн элсэн манхан ихтэй, хойд талаараа өндөр уул, нуруудтай ой мод ихтэй, харин баруун талаараа хад асга ихтэй Алтайн өндөр уулс үргэлжилдэг. Тиймээс монголчуудыг таних мэдэх, нүүдэлчдийн соёлтой танилцахын тулд явган алхалтыг хөгжүүлэх нь маш сонирхолтой аялал жуулчлалын төрөл болж байна. Жуулчид явган аяллаар дамжуулж, манай  улсын соёл, зан заншлын талаар илүү ихийг мэдэж, найз нөхөдтэй болох боломжтой” гэлээ.

  • Б.Болор-Эрдэнэ, Монголын явган алхалтын холбооны удирдах зөвлөлийн дарга

Монголын явган алхалтын холбооны хувьд 2 зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Нэгдүгээрт Монгол улс маань газар зүйн хувьд маш сонирхолтой тогтоцтой өмнө талаараа говь цөл үргэлжилсэн элсэн манхан ихтэй, зүүн талаараа дэлхий хамгийн том тал үржил шимтэй, ургамал ногоо ихтэй бүс нутаг, хойд талаараа өндөр уул, нуруудтай ой мод ихтэй, харин баруун талаараа хад асга ихтэй Алтайн өндөр уулс үргэлжилдэг. Монголын энэ өргөн уудам, нутаг дэвсгэрийн хаана ч гэсэн Монголчууд нүүдэллэн амьдардаг, нүүдэлчдийн голомт нутаг байгаа. Тэгэхээр монголчуудыг таних мэдэхэд, нөхөрлөхөд, нүүдэлчдийн соёлыг мэдэхийн тулд явган алхалтыг хөгжүүлэх нь маш сонирхолтой аялал жуулчлалын төрөл бий болж байгаа юм. Тэгэхийн тулд бид олон улсын болон дотоодын алхагчдад явган алхагчдад ойлгомжтой байдлаар тэдний алхах замын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, маршрут, замын чиглэлүүдийг маш тодорхой болгох нь чухал. Тийм учраас Монголын явган алхалтын холбоо олон улсын явган алхалтын замын тэмдэг тэмдэглэгээний стандартыг амжилттай нэвтрүүлсэн.  Үүн дээр Монгол улсын төрийн байгууллагууд болох Нийслэлийн аялал жуулчлалын газар, биеийн тамир спортын улсын хороо, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, аялал жуулчлалын яам гэх байгууллагуудыг татан оролцуулж байгаагаар онцлогтой. Төд удалгүй Монголын хаана ч гэсэн явган алхалт хийх боломжтой дэд бүтэц байгуулахаар ажиллаж байна. Энэ бол бидний маш ойрын зорилго байгаа

  • Г.Алтансүх, Монголын явган алхалтын холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Анхлан алхагчдаа бид нэг дор цуглуулаад хаашаа алхах, хэдэн км алхах, ямар зохион байгуулалттай байх талаараа бүх зөвлөмжөө өгөөд, бие халаалт болон тухайн замынхаа бартаа саад болгоныг тайлбарлаад алхалтаа эхэлдэг. Зарим хүмүүс алхаж эхлэхдээ хамаагүй ямар нэгэн зааварчилгаагүй шууд бөөнөөрөө алхаж эхэлдэг. Сайн алхдаг хүмүүс нь түрүүлээд явчихдаг. Сайн алхаж сураагүй хүмүүс анх удаа алхаж эхэлж байгаа  учраас  амьсгаа нь сайн задраагүй үед цээжээр нь өвдөх, амьсгаа давхцах гэх мэт хүндрэл гардаг. Тийм учраас зохион байгуулалттай алхаж байгаагийн гол онцлог нь тэдгээр хүмүүсийг нэг дор хаана амрах, хаагуур нь алхах уу цоожлогч болон чиглүүлэгчийн тугны хооронд зөв дүрмээр алхах ёстой гэдгийг нь маш сайн сануулаад алхдаг.

  • Гантулга, Явган алхагч

Өнөөдрийн хувьд Монголын явган алхалтын холбооныхонтой анх удаагаа алхаж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Зохион байгуулалт маш нарийн сайн төлөвлөсөн байлаа. Алхаж эхлэхээсээ өмнө, бяцхан бие халаалт, сунгалт хийгээд зааварчилгаагаа өгөөд алхаж байгаа нь надад маш их таалагдсан. Энэ залуучуудтай нэгдсэндээ маш их баяртай байна. Бид яг энэ харагдаж байгаа утаан дотор амьдарч байна.  Энэ оргил дээр гарч ирээд л харж байна. Харин энэ дунд нь амьдарч байхдаа энэ утаагаа анзаарч харж чаддаггүй юм байна. Ийм утаанаас нэг өдөр ч гэсэн холдож, өөрсдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, уушгаа цэвэрлэж, хөлөө баярлуулж алхах нь үнэхээр гоё байна. Цаашдаа хүмүүст хандаж хэлэхэд явган алхалтад нэгдээрэй, машинаасаа буугаарай, алхаарай гэж уриалмаар байна.

Эх сурвалж: А24 мэдээллийн агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?