A24:МОНГОЛД БАЙГАА ТЭМЦЭГЧДИЙГ БАРИВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2022-03-24  

Эрх баригчид идэвхтнүүдийг баривчилж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Тэдний үзэж байгаагаар энэ үйлдэл нь хууль бус үндэслэлтэй, Монгол Улсын үндэсний эрх ашигт бус, бусад орны эрх ашигт нийцэж байна гэв.  Өвөрмонголдох хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлж, эсэргүүцсэн хүний эрхийн төлөө тэмцэгчдийг нэн даруй суллахыг уриалж байгаагийн хамгийн нэр хүндтэй нь Ч.Мөнхбаяр бөгөөд “Гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан” хэргээр баривчлагдсан. Түүний өмгөөлөгч Баасан: “Монголын хамгийн эмгэнэлтэй хэрэг бол Хятад дахь Өвөрмонголчуудын эрх ашгийг зөрчиж буйг эсэргүүцсэн Монгол Улсын иргэнийг баривчилж, яллагдагчаар татсан явдал юм” гэжээ.

  • Г. Баасан   – Хуульч, өмгөөлөгч

 Мөнхбаярт оноож байгаа 19. 4.1 гэдэг гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж явдаг. Мөнхбаяр бол үндэсний аюулгүй байдлын эсрэг явдаг хүн биш юм. Дэлхий дээр байгаа нийт монголчуудын сайн сайхны төлөө цаашлаад Монгол хэл соёлоо хамгаалдаг тэрний төлөө итгэл үнэмшилээрээ тасралтгүй тэмцдэг хүн гэдгийг даян дэлхийн монголчууд бүгд мэддэг. Гэтэл энэ хүнийг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийсэн гээд ялласан байгаа нь дэлхий дээр байгаа нийт монголчуудын анхаарлыг бол татаж байгаа. Мөнхбаярын хийсэн үйлдэл нь бол ямар ч тагнуулын үйлдэл байхгүй. Энийг нь ч тогтоогоогүй. Тэгсэн мөртлөө гэрлийн хурдаар шүүх танхимд аваачиж байгаа. Түүний 30 хоногийн баривчилгаа өнөөдөр дууссан. Бид таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал оруулсан. Гэвч шүүх хурлыг ирэх 4 сарын 1-нд товлон зарлаж үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр өнөөдөр гарсан.

Хавтаст хэрэг дотор энэ бол гадаадын тагнуулын байгууллага байжээ гэдгийг тогтоосон ямар ч материал байхгүй байгаа. Энэ хэргийг нууцын хэрэг гэж үзээд байгаа. Нууц юмуу гэхээр хэвлэл мэдээллээр Мөнхбаярыг 200 сая төгрөг авсан гэж гүтгэдэг. Энэтхэгийн тагнуул байсан гэж гүтгэдэг. Тэгэхээрээ нууц биш юм шиг.. Бид нар хавтаст хэрэгтэй танилцаад харах гэхээр нууц юм шиг.. Ер нь Монгол Улсад ний нуугүй хэлэхэд Хятадад байгаа өвөрмонголчуудын зөрчигдөж байгаа эрхийг ярисан, Монгол бичгийн аюулгүй байдалд халдлага үйлдсэний төлөө эсрэг дуугарсаны төлөө Монголын тагнуулын байгууллага Монгол улсынхаа иргэнийг баривчилж яллаж байгаа нь энэ цагийн хамгийн эмгэнэлтэй улс төрийн зохиомол гэмт хэрэг болоод байгаад нь миний сэтгэл санааг их зовоож байна.

  • А. Батдорж – Улс төр судлаач, Хуульч

Ч. Мөнхбаяр гэдэг хүн чинь Монголын үндэсний үзэл санаа, хэл соёлын талаар бол үндсэндээ Монголд бол нийлээд мэдлэгтэй хүний тоонд ордог хүн байгаа юм. Дэлхий нийтийн хүний эрхийн олон үйл ажиллагаанд оролцдог ийм тэмцэгч хүн л дээ. Яг хэний эрх ашгийн төлөө энэ хүнийг шалгаад байгаа юм бэ? Тэгэхээр Монгол улсын эрх ашиг энэ дээр хохирсон юм байхгүй байна шүү дээ. Тэгэхээр өөр улсын эрх ашиг яригдаж байгаа байхгүй юу. Өөр улсын эрх ашгийн төлөө монгол иргэндээ эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг чинь хамгийн сонин зүйл бодчихоод байна. Тагнуул хийсэн, эх орноосоо урвасан хэрэгт оруулж байна шүү дээ. Тэр тусмаа үндэсний үзэлтэй хүнийг эх орноосоо урвах ийм гэмт хэрэгт холбогдуулж байгаа явдал бол маш ноцтой зүйл.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?