Ф.КИРКОРОВЫН ТОГЛОЛТЫН ЭСРЭГ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖЭЭ

2022-03-28  

Эстонид тавдугаар сарын 27-нд Таллин хотод болох Оросын дуучин Филлип Киркоровын тоглолтыг зохион байгуулахыг эсэргүүцсэн гарын үсэг цуглуулжээ. Энэ тухай ард түмний санаачилгын Rahvaalgatus.ee сайтад мэдээлсэн байна.

Уг өргөдлийг нийслэлийн захирагчийн алба болон хотын ассамблейд хаягласан аж. “Таллин хотын санал өгөх эрхтэй оршин суугчдын нэгээс доошгүй хувь буюу дөрвөн мянга орчим саналын гарын үсгийг цуглуулсан тохиолдолд хүсэлтийг илгээх болно” гэж тус сайтад бичжээ.

Одоогоор уран бүтээлчийн тоглолтын эсрэг 1174 хүн санал өгөөд байна. Таллин хотын дэд дарга Вадим Белобровцев хариуд нь Киркоровын тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах ёстой ч энэ нь зохион байгуулагчийн санхүүгийн хохирлыг барагдуулах шаардлагад хүргэж болзошгүй гэж мэдэгджээ. Өмнө нь Германд Николай Расторгуев болон "Любе" хамтлагийн тоглолтыг цуцалсан. Тоглолтын тасалбарыг өнгөрсөн мягмар гараг буюу гуравдугаар сарын 22-ноос өмнө худалдаалж байсныг дурдав. Хожим нь зохион байгуулагч Эвента агентлаг Герман дахь тус хамтлагийн бүх тоглолтыг цуцалсныг зарласан юм. Эх сурвалж: www.lenta.ru

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, З.БАТЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?