ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАЛТЫН СОНСГОЛД ЭРХ БАРИГЧ НАМЫН УДИРДЛАГА Ч, ТОМ ЗЭЭЛДЭГЧ НАР Ч ҮЗЭГДСЭНГҮЙ

2022-03-29  

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн харьцаа 55.3 хувьтай байна

 Хөгжлийн банкны асуудлаархи хяналтын сонсгол эхэллээ. Заал дүүрэн хүмүүс ирсэн ч гол тоглогчид болох хариуцлага үүрэх, шийдвэр гаргагчид нь үзэгдсэнгүй. Эрх баригч намын дарга, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон АТГ, ЦЕГ- ын дарга нар, Ерөнхий прокурор, Монгол банкны ерөнхийлөгч, Хөгжлийн банкны ТУЗ нар өөрийн биеэр оролцсонгүй. Мөн тус банкны Зээлийн газрын захирал асан Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ болон Ж.Эрдэнэбат тэргүүтэй үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нар, хамгийн том зээлдэгч Х.Баттулга, Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг, Фортуна Н.Батбаяр нарыг ирүүлж чадсангүй. Ийм сонсголоос нааштай ямар шийдвэр гарна гэж хүлээх вэ? Шоу болоод дуусах бий гэж анхааруулсан Доржхандын үг биелэхэд ойртжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?